Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханыг хүлээхЗагвар

Waiting on God

8-с 4 дахь өдөр

Таны итгэлд саад болж буй хуурамч шүтээнүүд  



Бид Бурхан Аавд анхаарлаа хандуулж, бидний амьдралд Түүний хүсэл биелэхийг тэвчээртэйгээр хүлээх үед Бурхантай харилцах харилцаагаа гүнзгийрүүлж, Түүнд итгэх итгэлээ дадлагажуулахад саад болж буй олон хүчин зүйлс байгааг бид олж мэдэж болно. 



Тэдгээр бэхлэлтүүд буюу хуурамч шүтээнүүд нь маш зальтай. Тэд таны амьдралыг нууцаар хулгайлж, таны сэтгэл хөдлөлд өөрсдийгөө гүн үндэслүүлж, таны хувьд Бурханаас илүү нэгэн болж ирдэг. 



Эзэн Бурханаас өөр хэн ч хуурамч шүтээнийг тодорхойлж чадахгүй ... Тэр мөн таны зүрх сэтгэлийг нэвт хардаг. Бурхантай энэ зэрэгцэн өрсөлдөн буй бүхий л зүйлс таны амьдралын хуурамч шүтээн юм. Тийм зүйлс танд байна уу? Таны мэдэж байгаа болон нуугдан байгаа бас Эзэн Бурханы хүсэл таны амьдралд илчлэгдэхийг тэвчээртэйгээр хүлээхэд танд сааж болж буй зүйлс юу байна вэ? Бурхан Ааваас энэ бүхний илчилж өгөөч хэмээн гуй. Танд хуурамч шүтээн байгаа бол бас таны юу хуурамч шүтээн болохыг харуулахдаа Тэр итгэмжтэй байх болно гэж Тэр амласан. Гэхдээ Түүний танд илчилсэн зүйлийг үл тоомсорлохоос болгоомжтой байгаарай. Эзэний таны амьдрал дахь ямар нэгэн зүйлийг илчилсэн бол тэр даруй үүнийгээ шийдвэрлэх арга замыг ол.



Бидний амьдралд байдаг нийтлэг хуурамч шүтээнүүд:




  1. Өөрийн ойлголтод түшиглэх—Бид юу болоод байгааг бүрэн ухааран ойлгохгүй үед Бурхан Аавд анхаарлаа төвлөрүүлэхээ болж, тухайн нөхцөл байдалдаа ахин дахин дүн шинжилгээг хийж, өөрсдийн төсөөлж чадах бүхий л талаас нь тасралтгүй нягталж үздэг. Үйл явдал бидний санаснаар болохгүй бол бид урам хугарч, сэтгэл санаагаар унадаг. Бүх зүрхээрээ Эзэнд итгэ Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод. Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг Тэрээр зам харгуйг чинь шулуутгана. (Сур.Үгс. 3:5-6). 

  2. Аюулгүй байх мэдрэмж—Бид танихгүй Хэн Нэгэнд өөрсдийн ирээдүй болон хяналтаа өгөх дургүй байдаг. Бид орлогын тогтвортой байдал, найдвартай нөөц, урьдчилан таамаглах боломжтой үр дүнг илүүд үздэг. Тиймээс бид хүлээхээс өөр аргагүйд хүрч, төлбөр тооцоо овоорохыг харах эсвэл бидний сайн сайхан байдлын мэдрэмжийг сорьсон аюул заналхийлэлтэй тулгарах үед бидний найдваргүй байдал нь Бурхан Аавд итгэх итгэлгүй байдлыг бий болгодог. 

  3. Зорилго ба Мөрөөдөл—Бид зорилгодоо хүрэх, өдөр тутмын зорилгодоо хүрэхийн тулд маш их хүсэл тэмүүлэлтэй болсноосоо болж бидэнд өгөгдсөн мөнх амь (Иохан 17:3) болон Эзэний бидэнд өгөхөөр зорьсон бүх сайн сайхныг мартдаг. Бидний мөрөөдөл Бурхан Аавын бидний дотор болон биднээр дамжуулан хийхийг хүсдэг зүйлээс илүү чухал шүтээн маань болж хувирдаг.

  4. Харилцаанууд—Бидний амьдралын зарим харилцаанууд шүтээн маань болох боломжтой. Та Бурхан Аав уруу анхаарлаа хандуулахыг хичнээн хичээсэн ч таны анхаарал хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүмүүс рүү эргэдэг. Нөхцөл байдлаасаа болоод гологдох, айх, өөрийгөө үнэлэх үнэлэмж хангалтгүй байх эсвэл хорсол зэрэг мэдрэмжүүд үргэлжилсээр эцэст нь эдгээр нь таныг Бурхан уруу бус харин ч Түүнээс холдуулдаг. 

  5. Өнгөрсөн—Бидний өнгөрсөн харилцаанууд Бурхантай харилцаанд маань саад болох тохиолдол бий. Таагүй зүйлс тохиолдоход Бурхан Аав бидэнд яагаад ийм зовлон шаналлыг зөвшөөрч байгаа юм бол хэмээн гайхах нь хүмүүсийн хариу үйлдэл юм. Хүмүүс биднийг гомдоох үед үл уучлалыг өөрсөддөө хураах эсвэл бусдын эелдэг бус хандлагыг Бурхан Аавыгаа харах харааг хэлбэржүүлэх боломжийг олгох үед эдгээр нь бидний амьдралд шүтээн болж, хүлээх үед Түүнд итгэх итгэлийг маань сулруулж байдаг.

  6. Хобби—Бидний хобби, зугаа цэнгэлийн илүүд үзэх хэлбэрүүд нь Бурхантай харилцах харилцаа болон Түүнд итгэх итгэлтэй маань өрсөлдөж байдаг. Хэдийгээр спорт, дэлгүүр хэсэх, зурагт үзэх, дасгал хөдөлгөөн хийх, сошиал медиа болон бусад сонирхол гэх мэт зугаа цэнгэлийн зүйлс буруу биш хэдий ч хэрэв эдгээр зүйлс нь таны анхаарлыг Эзэн Бурханаас илүү татаж байгаа бол гарцаагүй асуудал байна гэсэн үг.


Санах: Та Эзэнд юуг тавьж явуулна, Тэр танд илүү ихээр, хамгийн сайнаар эргүүлэн өгнө. Би өөрийн амьдралд ийм зүйлс тохиолдохыг харж байсан бөгөөд Бурхан Аав бидний гуйж бодсоноос илүүгээр үйлдэх чадалтай гэдэгт юунаас ч илүүтэйгээр итгэдэг болохоо хэлж чадна. Тиймээс тэнгэрлэг Бурхан Аав руу гараа сунгаад зуурсаар ирсэн зүйлээ Түүнд өг. Түүнд итгэл найдвараа бүрэн тавьж, Түүнийг амьдралынхаа номер нэгт байлгахаар урьснаар төсөөлөхийн аргагүйгээр ивээлүүд бялхам дүүрнээр урсах бөгөөд энэ нь Түүнийг хүлээх цагийг тань улам илүү үр жимстэй бас илүү хялбар болгох болно. 


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Waiting on God

Та залбирлынхаа хариултыг Бурханаас хүлээж байсан уу? Өдөр, сарууд, жилүүд урсан өнгөрөхийн хэрээр таны зүрхний хүсэл биелэх найдвар мөн бүдгэрсээр байна уу? Хэрэв тийм бол, та ганцаараа биш. Др. Чарльз Стэнли итгэл найд...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан In Touch үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://intouch.cc/yv-waiting-on-god2

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна