Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханыг хүлээхЗагвар

Waiting on God

8-с 3 дахь өдөр

Бурханд анхаарлаа хандуулах нь



Тахэнийг хүлээж байгаагаа мэдэх үү? Зарим нэгэн нь магадгүй, "Ажил олгогч маань миний ажлын анкетыг анзаарч харна гэж найдаж байна" хэлж болох юм. Мөн хэн нэгэн магадгүй, "Би хань ижилтэй болохыг хүлээж байна" эсвэл "Би хүүхэдтэй болохыг хүлээж байна" хэмээн хариулж болох юм. Бид Хангагч Нэгэн дээр гэхээсээ илүү хүслийнхээобъектив зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэх нь элбэг байдаг. Гэхдээ үнэндээ—таны гуйлтын шалтгаан хэн эсвэл юу байхаас үл хамааран— таны хүлээж байгаа Нэгэн бол Бурхан юм.



Тэр таны гуйлтад хариулна гэж та найдаж байгаа. Таны асуудлуудын шийдэл Түүнд байгаа гэж та хүлээж байгаа. Түүнийг хөндлөнгөөс оролцохыг та хүлээж байгаа. Энэ бүхний эцэст, үнэндээ, "Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг" (Иаков 1:17 Аб 2013). Эзэн Бурхан таны бүхий л хэрэгцээг хангадаг.



Хүлээлт нь тодорхой зорилго, чиглэл, идэвх зүтгэл, зоригтой залбирлын хандлагаар хүлээлт бүхий тэвчээрийг илэрхийлдэг. Хүлээлт бүхий тэвчээр гэдэг нь Эзэний удирдамжгүйгээр бид алхам хийхгүй гэсэн үг юм. Хүлээлт доторх бурханлаг залбирлын эхний шинж тэмдэг—Бурхан уруу чиглүүлэгдсэн байдалтай байх—талаар бид өнөөдрийн чимээгүй цагаар суралцах болно. Бид хүлээж буй зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэхийн оронд бидний амьдралыг хамгийн сайнаар төлөвлөгч Бурхан Аав уруугаа хараагаа өргөе.



Эцэст нь, таны юу хүлээж байгаагаас үл хамааран Бурханыг гол төвөө болгосон бол та хамгийн сайнаар бэлтгэгдсэн мөн нийцсэн гэсэн үг. Яагаад? Учир нь дутагдаж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх нь бидний зүрх сэтгэлд цөхрөлийг бий болгодог. Өөрийн хязгаарлагдмал байдалд хэт автаж энэ нь улмаар таныг боолчлох боолчлолын хүчийг бэхжүүлдэг. Хэрэгцээгээ Эзэнийхээс илүү өөрийнхөө арга замаар хангах гэж оролдох үед гэм нүгэл үйлддэг гэдгийг санаарай. Тиймээс өөрт байхгүй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх тусам нүглийн мөн чанарт боолчлогдож, улмаар сүйрэлд хүрдэг. (Ром. 6:23). Энэ бол урам хугарам муу ёрын тойрог юм.



Харин та зөвхөн Бурхан дээр хараагаа онилох үед Түүний гайхалтай хүчтэй, мэргэн ухаан болон хүч чадал таны өмнөөс ажиллаж байгааг анзаардаг. Эзэн Бурхан танд юу хамгийн сайн болохыг мэддэг мөн хангах учраас та үүнд итгэлтэй байж болно. Таныг хязгаарлаж, айлгаж байгаа саад бэрхшээлүүд Түүнд нөлөөлөхгүй тул танд айх шалтгаан байхгүй. (Исаиа. 41:10).



Анд минь, Эзэн Бурхан бол итгэмжтэй. Хэрэв Тэр амласан л бол амлалтаа заавал биелүүлэх болно. Энэ зарчмыг анзааралтгүй бүү өнгөр. Учир нь энэ бол Түүнийг хүлээх чадварын талаар сурах хамгийн чухал хичээл бөгөөд—Энэ нь Түүний Хэн болох талаарх таны ойлголтод мөн Түүнтэй бий болгосон харилцаанд тань бүрэн үндэслэдэг.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Waiting on God

Та залбирлынхаа хариултыг Бурханаас хүлээж байсан уу? Өдөр, сарууд, жилүүд урсан өнгөрөхийн хэрээр таны зүрхний хүсэл биелэх найдвар мөн бүдгэрсээр байна уу? Хэрэв тийм бол, та ганцаараа биш. Др. Чарльз Стэнли итгэл найд...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан In Touch үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://intouch.cc/yv-waiting-on-god2

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна