Төлөвлөгөөний мэдээлэл

Христ бүгдийн төлөө ирсэнЗагвар

CHRIST CAME FOR ALL

4-с 3 дахь өдөр

Сударт хүмүүсийн амьдралыг өөрчилсөн цаг үеүд байдаг. Бидний хувьд, Есүсийн түүхийг алсаас ажиглагч маягтай харах нь амархан — гэхдээ бид бүгд энэ түүхийн нэг хэсэг нь болсон! Энэ зүгээр нэг түүх биш юм бидний амьдрал үүрд өөрчлөгдсөн тухай түүх юм.


Энэ бол өнөөдрийн бидний хувьд үхээд дахин амилсан Есүсийн гоо үзэсгэлэн юм. Загалмай дээр хадагдсан Есүсийн хайраас агуу хайр гэж байхгүй. Хэсэг хугацаанд Эзэнийг хүндлэх цаг гарга — Есүс таны төлөө нас барсан! Есүс загалмай дээр хадагдсан ч бид Түүнээс холдсонгүй. Түүний золиослолын гол шалтгаан нь бид байсан юм. Хамгийн сүүлд та Эзэнийг хэзээ өөрийнхөө амьдралд нөлөөлөхийг зөвшөөрсөн бэ? 


2 Коринт хэсэгт  Паулын бичсэнээр“Есүсийн хайр биднийг дүүргэдэг.” Есүсийн хайрыг бид хүлээн авснаар бид үнэнээр бишрэн хүндэтгэж, Өөрийнхөө амьдралыг бидний төлөө золиослохоор бууж ирсэн биднийг хангалттай хайрлагч Нэгэнд амьдралаа өгөхөөс өөр бид юу ч хүсэхгүй.


Энэ дуу биднийг загалмай руу харахад зоригжуулах болно! Бидний төлөө хийсэн үүрдийн золиослолын төлөө бид гайхан биширч зогсох болно. Энэ гайхан бишрэл нь итгэгчдийг Хааныхаа агуу замаар амьдрахад түлхэх болно!


Шороонд унасан 


Цусны дусал бүрийг


Бидний төлөө өгсөн


Залбирал:


Есүс ээ, загалмайн төлөө талархъя. Би зүрх сэтгэлээ нээн миний төлөө хийсэн зүйлийг бишрэн зогсоно. Өнөөдөр Тантай хамт алхахад хүч өгөх гайхамшгийн мэдрэхүйг надад өгөөч. Миний төлөө хийсэн Таны золиослолыг мартсан өдрүүдэд надад туслаач. Миний амьдралыг үүрд өөрчилсөн Таны хувиршгүй хайрын үйлдлийг надад сануулаач, амен.


Rosie Puelma, Saddleback Worship



Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

CHRIST CAME FOR ALL

Христ хүн бүрийн төлөө, ялангуяа таны төлөө ирсэн гэдэгт итгэж таныг Бурхантай илүү ойртоход туслах зорилгоор бид энэхүү санг бүтээсэн!

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Saddleback Worship-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.saddlebackworship.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна