Төлөвлөгөөний мэдээлэл

Христ бүгдийн төлөө ирсэнЗагвар

CHRIST CAME FOR ALL

4-с 2 дахь өдөр

Нийгэмд ямар байр суурь эзэлдэг байхаас үл хамааран загалмай бол бидний бишрэн хүндэтгэдэг бэлэг тэмдэг юм. Загалмай нь Есүст зориулагдсан Түүний амийг авах харгис хэрэгсэл байсан ч, Тэрээр золиослол нь бүх хүмүүст боломжтой мөнх амьдрал руу дагуулна гэдгийг мэдэж байсан. 


Хэрэв та Библээс харах юм бол Есүсээс ялгаатай нь Түүний баруун болон зүүн талд байсан цаазын ял авсан хоёр гэмт хэрэгтэн тэд гэмт хэрэг үйлдсэн. Бидний аврагч буруугаар шийтгэгдсэн ч, Түүний зорилго нь галзуу наймаанд өөрийгөө өргөх явдал байсан: Түүний үхэл болон дахин амилалт нь бидний гэм нүглийн төлөө юм.


Энэхүү түүхийн хамгийн гоё хэсэг нь Есүс нас барахдаа энэ гэмт хэрэгтнийг уучлан түүнийг мөнхийн амьдрал руу урьсан явдал юм. Гэмт хэрэгтнүүдийн нэг нь Есүсийг доромжлон Өөрийгөө ч аварч чадахгүй гэж шоолж байхад, нөгөө гэмт хэрэгтэн нь Есүст нэг хүсэлтээ мэдүүлсэн: “Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай гэв.” Тэгтэл Есүс түүнд: “Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно гэлээ.” (Лук 23:42-43)


Есүс тэсэхийн аргагүй өвчин мэдэрсэн — Түүний толгойг цоолсон өргөст титэм, хүнд шархнууд. Тэр бид бүгдийн төлөө энэ бүхнийг хийсэн. Тэр таны төлөө золиос гаргасан. Гэхдээ хамгийн чухал хэсгийг бүү мартаарай: Түүний дахин амилалт нь танд зориулсан бэлэг байсан юм. Бид Амьд Бурханаас хайрыг хүлээн авна! Бид бэлэг тэмдэг болох загалмайг хардаг. Загалмай бидэнд бидний Хаан хүн бүрийн төлөө юуг ялан дийлснийг сануулдаг. 


Бидний хүн нэг бүр


Таны зүрх сэтгэл, оюун ухаанд хадгалагдсан


Эзэн Та тэр золиослолыг үүрэх үед 


Залбирал:


Есүс ээ, бидний төлөөх Таны зовлон шаналлын төлөө Танд талархъя. Нүглийн уучлалын оронд үхлийг хүлээн авсанд баярлалаа. Хүн нэг бүрийн төлөөх Таны золиосыг санаж явахад, миний зүрх сэтгэл Таны үйлдсэн шиг бусад хүмүүсийг хайрлахад туслаач. Миний өмнөх алдаанууд уучлагдсан, Таны нигүүлсэлд байгаадаа талархаж байна. Би эдгээр бүх зүйлийн төлөө талархалтайгаар Есүсийн нэрээр залбирч байна, амен.


Josh Miller, Saddleback Worship



Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

CHRIST CAME FOR ALL

Христ хүн бүрийн төлөө, ялангуяа таны төлөө ирсэн гэдэгт итгэж таныг Бурхантай илүү ойртоход туслах зорилгоор бид энэхүү санг бүтээсэн!

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Saddleback Worship-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.saddlebackworship.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна