Шинэ Гэрээг 90 хоногтЗагвар

The New Testament in 90 Days

90-с 64 дахь өдөр

1 Тимот номын удиртгал

Паул Тимотод хандан МЭ 63 оны үед энэ захидлыг бичсэн гэж үздэг. Титэд хандан бичсэн захидлыг оруулаад энэ нь түүний хамгийн сүүлчийн захидлуудын нэг аж. Ефес хот дахь чуулганд пастор хийж байсан залуу Тимотод амьдралд ойр болоод пастор байх мэргэн ухааныг өгсөн учраас эдгээрийг пасторт хандсан захидлууд гэж тооцдог. 

1 Тимот бол чуулганы удирдлагад болон, үүнийг хэрхэн зохион байгуулах талаарх асар олон зөвлөгөөг агуулжээ. Тимот Паултай хамт олон жил аялсан ба тэдний харилцаа эцэг/хүүгийн харилцаа болж хувирчээ. Тэр ч бүү хэл Паул Тимотыг "итгэл доторх миний жинхэнэ хүүхэд"гэж дуудсан байдаг (1 Тимот 1:2). Тэр залуу хүн байсан учраас Тимотоор удирдуулахдаа бусад итгэгчид тийм дуртай биш байсан учраас зан чанар, шударга шулуун байдлынхаа хувьд сайн үлгэр дуурайлал бай гэж Тимотыг урамшуулсан байдаг. 

Энэ төлөвлөгөөний тухай

The New Testament in 90 Days

Дараагийн 90 хоногийн туршид Шинэ Гэрээний 260 бүлгээр хийх аялал. Сайнмэдээний номууд болох Матай, Марк, Лук, Иоханаас эхлэн хамгийн сүүлийн ном болох Илчлэл хүртэлх номууд дээр гардаг, бидний Аврагчаар өөрчлөгдсөн хүмүүсийн сургаалаар дамжуулан Бурхан танд хандан ярих болно.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.