Шинэ Гэрээг 90 хоногтЗагвар

The New Testament in 90 Days

90-с 68 дахь өдөр

Филемон номын удиртгал

Филемон Паулын сургаалаар дамжуулан итгэгч болжээ. Тэр боол эзэмшигч нэгэн байсан ба Колоссай хотын чуулган дахь баян хүн байсан болов уу. Ромд хамгийн анх удаа хоригдож байхдаа Паул МЭ 60 оны үед энэ захидлыг бичжээ.

Филемоны боол Онесим Паултай уулзан улмаар Христ итгэх итгэлд хөтлөгдсөн. Паул нэгэнтээ Колосай дахь чуулганд захидал илгээж байсан учраас тэр Филемонд бас хувьчилсан захидал илгээн мөн Онесимийг түүн рүү эргүүлэн явуулжээ. Паул Филемоноос Онесимийг уучилж, түүнийг боолоо биш харин Христ доторх дүүгээ гэж хүлээн зөвшөөрөхийг хүссэн. Үнэндээ, тэр Паулын ажил үйлсэд асар их туслалцааг үзүүлж байсан учраас Онесим түүн рүү эргэж очвол яасан юм бэ гэж хүсдэг.

Еврей номын удиртгал

Шинэ Гэрээн дэх зохиогч нь тодорхойгүй цорын ганц ном бол Еврей ном юм. Зохиогчийг нь хэн болохыг тогтоох хэд хэдэн оролдлогууд хийгдсэн хэдий ч амжилт олоогүй. Тодорхой зохиогчгүй хэдий ч энэ номоос суралцах зүйл асар их бий.

МЭ 70 оны Иерусалимын уналтын талаар огт дурдаагүй байдаг учраас эрдэмтэд Ервей номыг МЭ 64-69 оны хооронд бичигдсэн гэж үздэг. Энэ ном нь Есүс бол бусад бүх хүн, бүх зүйл, бүх тѳлѳвлѳгѳѳ, мөрөөдөл тэр бүү хэл тэнгэр элч нарыг ч хүртэл хамаагүй давсан гэж хэлэн Есүс Христийн номлолын үйлчлэлийг маш нарийн тодорхойлсон ном юм.

Энэ төлөвлөгөөний тухай

The New Testament in 90 Days

Дараагийн 90 хоногийн туршид Шинэ Гэрээний 260 бүлгээр хийх аялал. Сайнмэдээний номууд болох Матай, Марк, Лук, Иоханаас эхлэн хамгийн сүүлийн ном болох Илчлэл хүртэлх номууд дээр гардаг, бидний Аврагчаар өөрчлөгдсөн хүмүүсийн сургаалаар дамжуулан Бурхан танд хандан ярих болно.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.