Шинэ Гэрээг 90 хоногтЗагвар

The New Testament in 90 Days

90-с 61 дахь өдөр

1 Тесалоник номын удиртгал

Энэ бол Паулын бичсэн хамгийн эхний захидал байсан гэж эрдэмтэд үздэг. МЭ 51 оны үед Тесалоник хотод сургаал заасныхаа дараа хэдхэн сарын дараа тэр энэ захидлыг бичсэн. Чуулганаас явсныхаа дараа чуулган сайн сайхан байгаа гэдэгт тэр бат итгэлтэй байхыг хүссэндээ тэр Тимотыг тэдэнд эргүүлэн илгээв. Тимот тэдэн рүү сайн мэдээний хамт эргэн ирсэн нь тэднийг урамшуулан энэ захидлыг бичихэд Паулыг хүргэжээ.

Христийн эргэн ирэлт—хоёрдох ирэлтийн найдвараар энэ захидал дүүрсэн байв. Паул тэдний итгэлээр урамшуулагдсан хэдий ч Есүсийн дaхин амилалт ба Түүний хоёрдох ирэлтийн талаарх буруу ойлголтыг нь залруулах хэрэгцээг тэр мэдэрсэн.

Энэ төлөвлөгөөний тухай

The New Testament in 90 Days

Дараагийн 90 хоногийн туршид Шинэ Гэрээний 260 бүлгээр хийх аялал. Сайнмэдээний номууд болох Матай, Марк, Лук, Иоханаас эхлэн хамгийн сүүлийн ном болох Илчлэл хүртэлх номууд дээр гардаг, бидний Аврагчаар өөрчлөгдсөн хүмүүсийн сургаалаар дамжуулан Бурхан танд хандан ярих болно.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.