Шинэ Гэрээг 90 хоногтЗагвар

Ром номын удиртгал
Өмнө нь Саул гэдэг нэртэй байсан, Элч Паул Ром номыг бичжээ. Өөрийгөө иудей ба фарисай гэж тунхаглах Саул христитгэл ертөнцийг үгүй хийхээр тууштай тэмцэгч нэгэн байв. Дамаск хүртэлх замд Есүс Саулд үзэгдэх хүртэл тэр ийм байсаар иржээ. Энэ үйл явдал түүнийг өөрчилсөн ба тэр бидний Паул гэж нэрлэх хайрт элч болсон.
Тэр тэдэн дээр айлчлахаасаа өмнө энэ номыг Ром хотынхонд хандан бичжээ. Тэдэнд хандсан энэ захидалдаа Паул сайн мэдээ ба авралын талаар маш тодорхой бас тайлбарласан аж. Мөн сайн мэдээнд хандах бидний хариу үйлдэл ямар байх бас өдөр тутмын маань амьдралд энэ нь ямархуу харагдах ёстой талаар маш нарийн тайлбарлажээ. Шинэ Гэрээнд Паулын бичсэн өөр бусад 12 номууд байдаг.
Энэ төлөвлөгөөний тухай

Дараагийн 90 хоногийн туршид Шинэ Гэрээний 260 бүлгээр хийх аялал. Сайнмэдээний номууд болох Матай, Марк, Лук, Иоханаас эхлэн хамгийн сүүлийн ном болох Илчлэл хүртэлх номууд дээр гардаг, бидний Аврагчаар өөрчлөгдсөн хүмүүсийн сургаалаар дамжуулан Бурхан танд хандан ярих болно.
More