Шинэ Гэрээг 90 хоногтЗагвар

The New Testament in 90 Days

90-с 45 дахь өдөр

1 Коринт номын удиртгал

Коринт хотын чуулганд бичсэн энэ захидлыг бичигч нь Элч Паул байсан. Тэр энэ чуулганыг үүсгэн байгуулсан бөгөөд тэдэнтэй харилцаа холбоотой хэвээрээ байсаар ирсэн учраас тэднийг сайн мэдэж байв. Энэ чуулганы ихэнх нь харийнхан байлаа. Ефес хотод Паулын хийсэн 3-жилийн аны төгсгөл болох МЭ 55 оны үед энэ захидал бичигдсэн гэдэгт эрдэмтэд итгэдэг.

Чуулган маш ноцтой асуудлуудтай тулж байсан ба авч хэлэлцвэл зохих асуудлууд байв. Тэд дотроо хуваагдсан байсан учраас Есүсийн сайн мэдээг улам илүүтэйгээр ахиулахын тулд хамтдаа ажиллахад Паул тэднийг уриалжээ. Тэд гэмийг тоохгүй байж мөн үйлдэж байсан учраас энэ захидалд асар хүнд сэдвийг хөндөхдөө тэр үгээ зөөлрүүлээгүй бас үүнийг хөндөхөөс айгаагүй.

Энэ төлөвлөгөөний тухай

The New Testament in 90 Days

Дараагийн 90 хоногийн туршид Шинэ Гэрээний 260 бүлгээр хийх аялал. Сайнмэдээний номууд болох Матай, Марк, Лук, Иоханаас эхлэн хамгийн сүүлийн ном болох Илчлэл хүртэлх номууд дээр гардаг, бидний Аврагчаар өөрчлөгдсөн хүмүүсийн сургаалаар дамжуулан Бурхан танд хандан ярих болно.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.