Төлөвлөгөөний мэдээлэл

Бурхан руу буцах замаа олохЗагвар

Finding Your Way Back To God

5-с 5 дахь өдөр

"Үүнийг л амьдрал гэнэ!"

Бурханд энэ дэлхийд зориулсан хүсэл байдаг бөгөөд та түүний нэг хэсэг нь байхаар уригдсан. Энэ нь мөнхийн мөнхөд Бурханд байсаар ирсэн татгалзахад хэцүү тийм хүсэл юм. Энэ бол таны амьдрал, таны амьдардаг хот, мөн бүх дэлхийд зориулагдсан хүсэл.

Тэр таныг маш ихээр хайрладаг гэдэгт амьдралынхаа хором бүрт итгээсэй гэж Бурхан хүсдэг. Бурхан таныг хайрлахын тулд бүхнээ золиосолсныг та мэдэх учраас таныг сайн дураараа эрсдэл гарган бусдыг хайрлаасай гэж Тэр хүсдэг.

Тийм ч учраас Бурхан руу буцаж хүрэх замаа олох аяны тань эцсийн сэрээлт бол амьдралын сэрээлт юм. Өөртэйгөө хамт гэртээ байхаар Бурханы өгч буй шинэ амьдралд үнэнээсээ сэрээгдэх үед, ирээдүйн боломжуудаа бид огт өөрөөр харж эхлэдэг. "Үүнийг л амьдрал гэнэ!" гэж бид дуу алдах боловч "амьдрал" гэдэг ойлголт маань хамаагүй өөрчлөгдсөн болохыг бид ухаардаг. Энэ нь урьдынхаас илүү дээр, илүү том, илүү утга учиртай амьдралаар амьдрахыг хэлнэ.

Таны шинэ, Есүстэй насан туршдаа алхах алхаандаа та ганцаараа аялах шаардлага хэзээ ч байхгүй. Та тэнгэрлэг Эцгээсээ хол амьдрах шаардлага огт байхгүй. Хэрэв та бардамнал руу чиглэх, орлуулагчийг хайх, өөртөө юу хэрэгтэй болохыг бүгдийг мэдэх юм шиг бодогдох үед . . . та яах хэрэгтэйгээ мэднэ.

Амьдрал гэж үүнийг л хэлнэ гэдэг тэр амьдрал руу буцаж ир! Тийшээ хүрэх зам, бас таны байх ёстой тэр гэрийг та мэднэ.

Тэр л өдөр зам дээр буцах эргэлт хийн мөн Эцгээсээ тусламжийг гуйхад таны боломжтой гэж бодсон бүхнээс тэс ондоо тийм амьдралын он жилүүдэд бэлтгэлтэй байгаарай. Амьдралын сэрээлт нь тааварлашгүй нөлөөлөл, боломжуудыг авч ирдэг. Энэ яагаад ийм боломжтой вэ? Учир нь Христ таны дотор амьд оршигч бөгөөд энэ бүхнийг өөрчилдөг. Одоо та урам хугарсан газарт итгэл найдварыг авч ирж чадна. Одоо та хоригдлуудад эрх чөлөө рүү хүргэх замыг зааж өгч чадна. Одоо та харанхуйд гэрэл нь болж чадна.

Үүнийг л амьдрал гэнэ дээ!

Хотдоо байдаг Эцгийн талархагч охид хөвгүүдтэй нөхөрлө. Гэрлэлтүүд, гэр бүлүүдэд, сургуулиудад, ажлын газруудад болон хотуудад эерэг өөрчлөлтүүдийг авч ирэхийн тулд тэдэнтэй холбоотой бай, суралц, хамтран ажилла.

Бурхан руу буцаж очих замаа олоход нь бусдад үргэлжлүүлэн тусласаар байя. Тэнд л жинхэнэ баяр наадам хүлээж байдаг.

Энэ таван- өдрийн чимээгүй цагийг эргэн харахад, аль "сэрээлт" танд илүү ихээр туссан ба? Бурхан таныг дараагийн ямар алхамд дуудаж байна гэж та итгэж байна вэ?

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Your Way Back To God

Амьдралаас илүү ихийг хүсэн хүлээж байна уу? Илүү ихийг гэдэг нь—Бурхантай харилцах харилцаа чинь яг одоо ямар ч байсан Бурхан руу эргэн ирэхийг хүсч байгааг хэлж байгаа юм. Бид Бурхан руу буцах замаа олох үедээ—бүгд л х...

More

Дэйв Фургасон, Жон Фургасон болон ВотерБрүүк Малтнома Хэвлэлийн Группт энэхүү төлөвлөгөөний төлөө талархсанаа илэрхийлмээр байна. Илүү мэдээлэл авахыг хүсвэл,http://waterbrookmultnomah.com/catalog.php?work=235828-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна