Бурхан руу буцах замаа олохЗагвар

Finding Your Way Back To God

5-с 2 дахь өдөр

"Эхнээс нь дахин эхлэж болдог ч болоосой"

Бурхан руу буцах дараагийн амжилтыг бид харамсах замаарх сэрээлт гэж нэрлэсэн. Нэг өглөө сэрээд та өөрийнхөө амьдралыг харан хамаг хүч чадлаараа хичээгээд ямар ч амжилтанд хүрээгүй болохоо ойлгоно. Та урам хугаралт, харамслаар дүүрэх болно. Одоо та бүхнийг арай өөрөөр харж байгаа болохоор, дахин нэг боломжийг авмаар байгаа байх. Гэвч та хоёр дахь боломж ирж байгаад тийм ч итгэлтэй бус байгаа.

Мэдээж, та яаж мэдэх билээ дээ?

Бүү урам хугараарай.

Бид сайн сайхан бас хайрын төлөө бүтээгдсэн мөн үүнээс ч илүү сайн сайхан, хайр биднийг хүлээж байгаа гэсэн итгэл бидний дотор оршдог. Бид хаашаа ч эргэх замгүй болох үедээ энэ амьдралаа өөрсдөө хэрхэн бусниулснаа мөн амьдрал биднийг хэрхэн бусниулсан болохыг ухаарах үед, өөрийн эрхгүй, "Эхнээс нь дахин эхлэж болдог ч болоосой" хэмээн дуу алддаг.

Гайхамшигтай зүйл гэвэл, та эхнээс нь эхлэх боломжтой. Таны сайн сайхан, хайр дотор байх ёстой гэсэн зөн совин чинь яах аргагүй зөв. Бурхан танд дахин эхнээс нь эхлэх боломжийг олгож байдаг.

Бид дахин эхнээс нь эхлэхэд бэлэн байх үедээ ихэнхдээ буцаж байсан амьдрал руугаа дахин орохыг хүсдэг. Гэвч Бурханд өөр төлөвлөгөө байгаа. Тэрээр бидний төсөөлсөн арай дээр амьдрал руу ороход бидэнд зүгээр л туслахыг хүсдэггүй. Тэрээр биднийг огт өөр амьдрал ямар байдгыг мэдрээсэй гэж хүсдэг. Та Бурхан руу буцах замаа олох үед таны ирээдүйгээр зогсохгүй өнгөрсөн, одоо чинь ч мөн өөрчлөгддөг.

Өнгөрсөн үеийнхээ шаналалаар дүүрсэн, өнөөдөртөө ямар ч зорилго байхгүй, бас ирээдүйдээ итгэх ямар ч итгэлгүй өдрүүдийг дуусгавар болгомоор байна уу? Харамслаас хамаагүй хол бас Бурханы танд бэлтгэсэн гэр лүү явах зам нь таныг гүнзгий, бодит амьдрал болох—өнөөдөр таныг эхнээс нь дахин эхлэхэд урьсан, Бурхан таныг ийм л амьдралаар амьдраасай гэж үргэлж мөрөөддөг байсан тэр амьдралаар амьдрахад хөтлөдөг. . . мөнхөд.

Бурхан танд өнөөдөр дахин эхнээс нь эхлэх боломжийг олгож байгаад итгэх нь ямар санагдаж байна вэ? Таны ирээдүйн талаарх үзэл бодол хэрхэн өөрчлөгдөх бол

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Your Way Back To God

Амьдралаас илүү ихийг хүсэн хүлээж байна уу? Илүү ихийг гэдэг нь—Бурхантай харилцах харилцаа чинь яг одоо ямар ч байсан Бурхан руу эргэн ирэхийг хүсч байгааг хэлж байгаа юм. Бид Бурхан руу буцах замаа олох үедээ—бүгд л хурдны анхааруулах тэмдэглэгээ—эсвэл сэрээлтийг мэдэрдэг. Эдгээр сэрээлтүүд бүрийн аялал нь таны яг одоо хаана байгаа, хаана байхыг хүсч байгаа хоёрын хоорондх тэр зайг ойртуулж байдаг. Бид Бурханыг олохыг хүсч байхад, Тэр олдохыг үүнээс хавьгүй ихээр хүсдэг.

More

Дэйв Фургасон, Жон Фургасон болон ВотерБрүүк Малтнома Хэвлэлийн Группт энэхүү төлөвлөгөөний төлөө талархсанаа илэрхийлмээр байна. Илүү мэдээлэл авахыг хүсвэл,http://waterbrookmultnomah.com/catalog.php?work=235828-с үзнэ үү