Төлөвлөгөөний мэдээлэл

Улам илүү өгөөмөр хүн болох 7 өдөрЗагвар

7 Days To Becoming A More Generous Person

7-с 7 дахь өдөр

Өгөөмөр амьдралаас ирэх ивээлүүд гэж байдаг.



Нярав байх, өгөх, өгөөмөр байдал зэрэг бол ижил утгатай үгс биш. Нярав байх гэдэг бол гүйцэтгэх үүрэг, өгөх бол үйлдэл бөгөөд өгөөмөр байдал бол хандлага. - Дэйв Бриггс



Дээрх хэллэг нярав байх, өгөх, өгөөмөр байдлын хоорондын харилцааг үнэхээр тайлбарласан. Бид өгөөмөр сүнсээр өгөгч няравууд мөн.Бид үүнийг үйлдэх үед ивээлийг тогтоон барьж чадахааргүй тийм дүүрнээр амьдрал маань дүүргэгдэх болно. Гэвч ямар нэг зүйлийг олж авахын тулд өгөөмөр байх талаар огт яриагүй шүү. Ямар нэгэн зүйлийг эргүүлэн авахын тулд бид мөнгө, цаг зав, урамшууллыг өгөх шийдвэрийг гаргадаггүй. Гэвч, бусдад ивээл болохын тулд амьдрахаас ирэх Бурханы ивээлийг бид тоохгүй байж болохгүй. 



Өгч буй хүний амьдралыг өгөөмөр байдал хэрхэн өөрчилдөг талаар интернэтээс та хайх юм бол энэ нь үр ашигаас өөр зүйлийг авч ирдэггүйг харуулах хангалттай судалгааг олох болно. Өгөөмөр байх нь цусны даралтыг бууруулдаг, сэтгэлийн түгшүүрийг багасгадаг, гэрлэлтийг хамаагүй дээр болгодог, амьдралыг уртасгадаг, ер нь аз жаргалтай хүн болгодог болохыг харуулсан судалгаа байдаг. (1) Өгөөмөр амьдарснаас болоод ядуу хоосон, зовлонтой болсон хүн ховор байдаг. Энэ нь ийм үр дүнг огтхон ч авч ирдэггүй. 



Бид өөрсөд дээрээ төвлөрөөгүй нь өгөхөөс ашигтай үр дүн гардаг шалтгаан байж болно. Асуудлууд, бэрхшээлүүд, сорилтууд дээрээ бид төвлөрөх үед амьдралд маань энэ нь өөрийгөө огт өөр арга замаар илэрхийлэхүйц дотоод үймээнийг бий болгодог. 



Өөрсдөө дутагдах үедээ ч хүртэл өгөөмөр байдал хүч чадал дүүрэн байж болно. Үнэндээ, бусдад өгөх зүйл бага байгаа гэж бодох үедээ өгөхийг сонгосноор өгөөмөр байдлынхаа хувьд бид өсдөг. Хүнд үед мэргэжлийн хүлээн авагчид болж хувирах нь амархан байдаг. Тарчиг сэтгэлгээнээс элбэг дэлбэг үзэл рүү зүрхээ өөрчлөгдөхийг харахын тулд бид өөрсдөөсөө анхаарлаа холдуулж, бусдын төлөө санаа тавих ёстой. Энэ бол зүрхэндээ өгөөмөр байдлыг өсгөх хамгийн үр нөлөөтэй арга зам мөн.



Есүс,“Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй.” гэж хэлжээ.Амьдралд минь Бурхан юу хийсэн талаарх талархлаар зүрх, бодол санаа минь дүүрсэн байдлаар бид өглөө бүр сэрдэг байх болтугай, үүний хариуд хэн нэгний ашгийн төлөө золиос гаргах боломжуудыг эрж хайдаг бай. 



Үүнийг өгөөмрөөр амьдрах гэж хэлнэ.



Тусгал




  • Та өөрийгөө өгөөмөр хүн гэж үздэг үү? 

  • Өгөөмөр байдлын дагуух амьдралын хэв маягаар амьдарч эхлэхийн тулд өнөөдөр та ямар алхмыг хийж эхлэх хэрэгтэй байна вэ?


 (1) Эх сурвалж: https://michaelhyatt.com/habit-of-generosity/


Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

7 Days To Becoming A More Generous Person

Өгөөмөр байдлаар амьдрах гэдэг зүгээр нэг үйлдэл биш харин бидний дотор боловсруулах боломжийг Бурханд олгох хүсэлтэй зүрхийг хэлдэг. Энэ бол зүрх сэтгэлийн аян бөгөөд байгаа бүхнээ Бурханаас өгөгдсөн бэлэг гэж харахыг х...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна