Төлөвлөгөөний мэдээлэл

Улам илүү өгөөмөр хүн болох 7 өдөрЗагвар

7 Days To Becoming A More Generous Person

7-с 5 дахь өдөр

Эд хөрөнгөөрөө өгөөмөр бай.



"Хүнд эзэмших юу байдаг вэ?" гэж дэлхий асуудаг бол, "Үүнийгээ хэрхэн ашиглаж байна вэ?" гэж Христ асуудаг -- Андреү Муррей



Христийн дагалдагчид болохын маань хувьд биднийг хууран мэхэлдэг нэг зүйл бол дэлхий бол бидний орон гэр гэж бодох юм. Энэ бидний гэр орон биш. Бид тэнгэрулсын төлөө бүтээгдсэн хүмүүс. Бид мөнхийн мөнхөд тэнгэрулсад амьдрахыг хүсэх хэдий ч хэрэв бид үнэхээр шударга байх юм бол тэнд хүрэхийн тулд бид үхэхийг тийм ч их хүсдэггүй. Тиймээс бид түр зуурын орон гэртээ байхдаа үүнийг гэр шигээ санагдуулахыг хичээн туршлага, эд хөрөнгө, мөнгийг хураадаг. Ингэх үед зүрхний зориулалт маань төөрөлддөг. Энэ нь өгөөмөр амьдралаар амьдрахад маань саад болдог. 



Библид, Есүс 39 удаа сургаалт зүйрлэлээр ярьсан байдаг. Бараг гуравны нэг нь буюу арван нэгэн сургаалт зүйрлэл нь мөнгө, эд хөрөнгийн талаар байв. Энэ нь бидний үргэлж тэмцэлдэх асуудал байхыг Есүс мэдэж байсан нь тодорхой харагдаж байна. Зүрхэн дэх материаллаг эд хөрөнгийн таталт бол хүчтэй зүйл. Биднийг ивээж өгөөч гэж бид Бурханаас гуйдаг, бөгөөд Тэрээр биднийг ивээхэд тэр ивээлийг нь бид өөрсөддөө авч улмаар өөрсдийнхөө бурханаа болгодог. Христ энэ дэлхийд эргэн ирэх тэр өдөр бидний эзэмших эд хөрөнгө, мөнгө маань автоматаар юу ч биш болж хувирах болно.



Матай номын зургаа дахь бүлэгт энэ дэлхий дээр эд баялгыг бүү хураа харин үүнийхээ оронд тэнгэрт эд баялгыг хураа гэж бидэнд хэлсэн байдаг. Эд баялаг маань хаана байна тэнд зүрх маань байх болно гэж Есүс хэлжээ. Дэлхийн эд хөрөнгийн араас хөөцөлдөхөд бид амьдралаа хэр зэрэг үр нөлөөгүй үрж байна вэ?



Салж чадахуйц хангалттай зүйлс амьдралд маань бий. Америкт 11 хүн тутамд нэг хүн сар бүр хадгалалтын хөлс гэж $90 төлдөг. (1) Бид өмнө нь хэзээ ч байгаагүй их зүйлсийг хадгалж байгаа бөгөөд хадгалалтын байрны салбар тэрбум доллар хүртлээ өссөн. Материализмтай тэмцэлдэх эм дом юу вэ? Өгөх юм. 



Хадгалалтын байр бидэнд байгаа үгүйгээс үл хамааран хэрэгцээтэй хүмүүстэй хуваалцаж болохуйц олон эд хөрөнгө бидэнд байдаг. Бусдад өгөхүйц хангалттай олон зүйл бидэнд байгаа байх. 




  • Хуучин хувцас, гуталнууд

  • Уншсан номнууд

  • Гал тогооны хэрэгслэлүүд

  • Үнэт эдлэл

  • Электрон хэрэгслэлүүд

  • Ашиглаагүй тавилга

  • Гэрийн засал чимэглэл 

  • Хоол хүнс

  • Гэр ахуйн хэрэгслэлүүд

  • Машин


Өнөөдөр хэн нэгнийг бодох замаар эд хөрөнгөө эргүүлэн хараарай. Хэрэглэх боловууэсвэл өмсөх боловуугэсэн эдгээр зүйлс чинь хэн нэгний залбирлын хариулт байж болох юм. Овоорсон зүйлээ цэгцлэх нь эрх чөлөөг авч ирээд зогсохгүй амьдралд минь болоод гэр оронд минь үнэхээр орн зайг эзэлж буй тэдгээр зүйлсээр хэн нэгнийг ивээх боломж бидэнд байгаа. 



Тусгал




  • Зүрхэндээ тооллого хий. Та эд хөрөнгөө эзэмшиж байна уу эсвэл эд хөрөнгө тань таныг эзэмшиж байна уу?

  • Дараагийн гурван долоо хоногийн туршид өдөр бүр хэн нэгэнд өгөх таван зүйлийг ол. 


(1) Эх сурвалж: https://www.curbed.com/2018/3/27/17168088/cheap-storage-warehouse-self-storage-real-estate


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

7 Days To Becoming A More Generous Person

Өгөөмөр байдлаар амьдрах гэдэг зүгээр нэг үйлдэл биш харин бидний дотор боловсруулах боломжийг Бурханд олгох хүсэлтэй зүрхийг хэлдэг. Энэ бол зүрх сэтгэлийн аян бөгөөд байгаа бүхнээ Бурханаас өгөгдсөн бэлэг гэж харахыг х...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна