Төлөвлөгөөний мэдээлэл

Хамт олон: Амьдралыг хамтдаа олох ньЗагвар

Collective: Finding Life Together

7-с 6 дахь өдөр

Болзоо ба зорилго, энэ хоёр нь хэрхэн холбогддог талаар авч үзэцгээе. 



Бид харилцаа ямар чухал болох талаар маш нухацтай ярилцсан бол одоо харин болзох талаар авч үзэцгээе. Христ итгэлт хүний хувьд болзох нь тохь тухгүй - тэр ч бүү хэл аз сорьсон - сэдэв байж болох юм. Магадгүй тийм ч ашиг тустай бус асар олон мэдээлэл байдгаас болж байж болох талтай.



Болзоо гэх харилцаанд тавигддаг зарим шаардлагагүй дарамтуудыг та авч хаях бол эхлэл мөн. Хүмүүс ихэнхдээ "тэр нэгэн"-ийгээ олох гэсэн хүслийн талаар ярьдаг бөгөөд тийм хүн гэж огт байдаггүй. Таныг бүрэн бүтэн болгох хүн гэж нэг ч байдаггүй. Хэн болохоороо танигдах, харагдах, хайрлагдах гэсэн гүн хүслийг тань ганцхан Есүс л дүүргэх боломжтой. Үүнийхээ оронд, үнэхээр Есүсийн араас хөөцөлдөгч, таныг арай дээр Христийн дагалдагч байхад тусалж чадах хүнийг та хайж болно. 



"Энэ хүн гэрлэх ёстой хүн маань мөн үү?" гэсэн асуултыг хамтдаа кофе уухаар гадагш гарах болзоо бүрээсээ улайран хайдаг байхыг хэлж байгаа юм биш. Та бусдыг таньж мэдэн, тэдний түүхийг сонсож болно. Нөхөрлөл бий болгоход анхаарлаа төвлөрүүл, түүнээс биш хамт гадагш гарах хүн бүртэй ирээдүйгээ зураглахыг оролдон өөрийгөө бүү зовоо. 



Гэсэн хэдий ч, эрүүл харилцаатай байхын тулд хил хязгаарыг та тогтоох ёстой. Хэрхэн болзох талаар шийдвэрээ одоо гарга. Бие махбодь, сүнслэг байдал, сэтгэл хөдлөлийн хувьд хил хязгаарыг хаана тогтоох талаараа хязгаарыг тавь. 



Хил хязгаар тогтоох гэж чимээгүйхэн тойрон өлмий дээрээ алхахыг хэлдэггүй. Хил хязгаарыг давахгүй байхын тулд би юу хийх ёстой вэ? гэдэг нь - таны зорилго биш юм. Харин энэ харилцаагаар Бурханд хамгийн дээд хүндлэлийг хэрхэн авч ирэх вэ? гэдэг нь - таны зорилго байвал зохино. Таны зорилго ийм байх үед зөв хил хязгаарыг тогтоох нь амархан болж, ирээдүйд ирэх боломжтой өвдөлтөөс та одоо өөрийгөө хамгаалж байгаа юм. 



Үерхэх ба зорилгодоо хүрэх хоёрын хооронд зөрчилдөөн үүсч болох хэдий ч тийм байх албагүй. Үерхэж байж л зорилгоо биелүүлнэ гэж бүү хүлээ, дахин хэлэхэд - таныг бүрэн бүтэн болгох хүн гэж нэг ч байдаггүй.



Үүний оронд, дараагийн зөв алхам юу болохыг Бурханаас асуугаад - түүнийгээ үйлд. Зорилготойгоор амьдрангаа зорилготой үерхлийг хүлээ.



Коллежид явах, үерхэх, сүй тавих, гэрлэх гээд олон дарамт шахалт байдаг. Зарим хүний хувьд хялбар бүтдэг ч, олонхид нь үгүй. Гэхдээ зүгээрээ! Юу тохиолдох бол гэж хүлээх хүлээлтээ хойш тавиад, Бурханы өгсөн энэ мөчийг амтлаарай.



Та хосоороо эсвэл ганцаараа аль нь бай, танд зориулсан төлөвлөгөө Бурханд бий. Тэгэхээр дараагийн зөв алхамдаа анхаарлаа төвлөрүүлж, Есүсийн хайранд илүү их бялхаарай. Үлдсэн нь нэмж өгөгдөх болно.



Дараах зүйлийг сайтар тунгаан бод: "Хил хязгаарыг давахгүй байхын тулд би юу хийх ёстой вэ?" гэхийн оронд "Энэ харилцаагаар Бурханд хамгийн дээд хүндлэлийг хэрхэн авч ирэх вэ?" гэдгийг гол зорилгоо болгосноор таны дараагийн үерхэл (эсвэл одоогийн үерхэл) тань хэрхэн өөрчлөгдөх вэ?



Залбир: Бурхан минь, би амьдралаараа Таныг дээдлэхийг хүсч байна. Мөн үерхэлдээ ч бас! Би хэн бэ гэдэгт болон Та намайг хэрхэн бүтээсэнд сэтгэл хангалуун, санаа амар байхад минь туслаач. Ингэснээр би ганц бие эсвэл сэтгэлтэй хүнтэй ч бай зорилгоо бүрэн биелүүлж чадна. Би хэнтэй ч үерхсэн гэсэн Тантай улам илүү дотно харилцаатай байхад минь туслаач. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Collective: Finding Life Together

18 хүрмэгцээ л амьдралынхаа бүхий л учрыг олох ёстой мэт танд санагддаг. Гэвч хэрэв та учрыг нь хараахан олоогүй байгаа бол яах вэ? Энд л байх боловуу гэж бодсон газартаа яг одоо та байхгүй байгаа бол яах вэ? Та ганцаара...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна