Төлөвлөгөөний мэдээлэл

Хамт олон: Амьдралыг хамтдаа олох ньЗагвар

Collective: Finding Life Together

7-с 1 дахь өдөр

Амьдрал тань зөв зүг чиг рүү явж байгаа эсэхийг эргэцүүлэн байна уу? 



18 хүрмэгцээ л насанд хүрэгч болох ёстой мөн амьдралынхаа учрыг олсон байх ёстой мэт танд санагддаг. Гэвч хариултаас илүү асуулт танд байгаа бол яах вэ? Өөртөө болон бусад хүн танд тавих шаардлагад та хүрэхгүй мэт санагдаж байгаа бол яах вэ? Энд л байх боловуу гэж бодож байсан газартаа та хараахан хүрч амжаагүй бол, эндээс цааш хаашаа явахаа та сайн мэдэхгүй байгаа бол яах вэ?



Гүн амьсгаа ав. Урьдчилан хэлэхэд-амьдралынхаа учрыг олчихсон хүн гэж нэг ч байдаггүй, харин энд л гол учир оршиж байгаа аж. Амьдралдаа нэг алхмаар урагш ахихын тулд Бурханаас болон эргэн тойрныхоо хүмүүсээс хамааралтай байхад бид бүгд суралцаж байгаа. Үнэндээ, маргаашийн төлөө бүү санаа зов гэж Есүс хэлсэн, учир нь маргааш нь өөртөө санаа тавьдаг.



Энэ үнэн тийм үү? Бид санхүү, ирээдүй, ажил мэргэжил, харилцаануудынхаа талаар бодож эхлэх үед-энэ нь хэрээс хэтэрсэн зүйл мэт болж хувирдаг. Гэвч бид түр завсарлан тухайн нэг өдөртөө анхаарал тавих үед, өөрсөддөө тавьсан дарамтыг авч хаяж эхлэдэг бөгөөд харин оронд нь Бурхан руу харж эхлэдэг.



Амьдралын талаарх нэг зүйлийг өгүүлье. Амьдрал бол үнэхээр богино. Энэ нь сэтгэлээр унахуйц сонсогдож байж болох хэдий ч Дуулал 90:12-т үнэндээ өдрүүдээ тоолж сурах нь мэргэн ухаанд хүргэдэг гэжээ. Хачин жигтэй зүйл биш гэж үү? Тийм ч хачин жигтэй зүйл биш л дээ. Маргааш гэж өдөр бидэнд байхгүй гэдгийг ухаарах үедээ бид өдөр бүрийг Бурханаас өгөгдсөн бэлэг гэж хардаг. Шинэхэн өршөөлөөр дүүрэн бэлэг. Шинэхэн нигүүлсэл. Суралцах, өсөх улам олон боломжууд.



Тэгэхээр хэрэв та амьдрал минь зөв зүг чиг рүү чиглэн байгаа боловуу хэмээн эргэцүүлэн бодож байгаа бол та ганцаараа биш. Хүн болохынхоо хувьд үнэндээ бидэнд зөвхөн Бурхан улам илүү хэрэгтэй байх үед улам илүү хариултыг олж авахыг эрмэлздэг.



Гэвч энэ бол шударга асуулт мөн. Есүсийн үед ч хүртэл хүмүүс томоохон асуултуудыг асууж байжээ. Хамгийн чухал тушаал юу вэ гэж нэг хүн Түүнээс асуусан байдаг.



Есүсийн хариулт нь энгийн атлаа хэцүү хариулт байлаа. Бидний хийж чадах хамгийн чухал зүйл бол Бурханыг болон бусад хүмүүсийг хайрлах гэв. Өөр нэг тохиолдолд, Есүс үнэндээ бусдыг хэрхэн хайрлаж буйгаар чинь Миний шавь гэдгийг чинь бүгд мэдэх болно гэж хэлсэн байдаг. 



Тэгвэл, хэрэв та Бурханыг болон эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж байгаа бол зөв замаар явж байгаа боловуу гэж хэлэхэд буруутахгүй байх.



Дараагийн хэдэн өдрийн туршид бидэнд тулгардаг насанд хүрсэн хүний асуултуудыг болон энгийн амьдралд маань Есүс бидэнтэй хэрхэн гайхамшигтай арга замаар уулздаг болохыг бид олж судлах болно.



Дараах зүйлийг сайтар тунгаан бод: Бурханыг болон эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлах боломжтой ямар арга замууд байна вэ? 



Залбир: Бурхан, Та бол хамгийн дээд Нэгэн бөгөөд ирээдүйнхээ талаарх бүхий л санаа зовнилоо би Танд өргөх боломжтойн төлөө Танд талархъя. Таны өршөөл, нигүүлсэл, хайрын төлөө Танд талархъя. Өөрийнхөө хүчин чадалд бус-Таниас хамааралтай байхад надад туслаач. Надад өгөгдсөн өдрүүдээ тоолохыг, энэ дэлхий дээрх богинохон үеэ хамгийн дээд боломжоор нь ашиглахыг надад зааж өгөөч. Өдөр бүр Бурханыг болон бусдыг улам илүүгээр хайрлахад туслаарай. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.



Идэр залуу насанд хүрэгчид зориулсан илүү их мэдээллийг авмаар байна уу? Хамт олон хэмээх таван цуврал видеог үзээрэй.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Collective: Finding Life Together

18 хүрмэгцээ л амьдралынхаа бүхий л учрыг олох ёстой мэт танд санагддаг. Гэвч хэрэв та учрыг нь хараахан олоогүй байгаа бол яах вэ? Энд л байх боловуу гэж бодсон газартаа яг одоо та байхгүй байгаа бол яах вэ? Та ганцаара...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна