Төлөвлөгөөний мэдээлэл

СексЗагвар

Sex

7-с 6 дахь өдөр

Ташаарал 5: Гэрлэлтийн орноос өөр хаана ч сексийн талаар ярих ёсгүй.



Секс бол эхнэр нөхрийн хоорондох ариун хүсэл тэмүүлэл юм. Гэсэн хэдий ч секстэй холбоотой асуудал гарч амар бус даваа туулах үед маань хэлээд чиглүүлээд өгөх дотны найз болон итгэл хүлээсэн зөвлөгчийн санаа оноо бидэнд хэрэгтэй үгүйлэгдэх үе гардаг.



Эрчүүд ээ, эрүүл гэрлэлттэй эхнэрээ хүндэтгэдэг найз танд бий юу? Эндээс эхэл. Эмэгтэйчүүд ээ, нөхрөө хайрлан хүндэтгэдэг, гэрлэлтээрээ Бурханыг алдаршуулдаг найз танд байна уу? Тэр найз тань Бурханыг хайрлагч, Түүнтэй харилцах харилцааг үнэхээр дээдэлдэг нэгэн байх ёстой. Үнэнийг бусадтай хуваалцах үйлчлэлд үр жимс гаргадгаа гарцаагүй харуулсан, өөрийнхөө хүч болон сул талаа үнэн зөв мэддэг, өөртөө хэрхэн шаардлага тавьж хэрэгжүүлдгээ харуулсан, Бурханы Үгийн үнэнийг илэрхийлэхээс ичиж зовдоггүй тийм хүн таны эргэн тойронд байна уу? Энэ бол богинохон жагсаалт биш л дээ. Тийм хүнийг та танихгүй байж болох юм, тэгвэл найз нараасаа тэд хэнд итгэдэг болохыг нь асуугаарай. Өөртөө ойрхон Христитгэлтэн зөвлөгчийг ол. Та нараас арай хашир туршлагатай гэрлэсэн хосоос зөвлөөчээ хэмээн гуй.



Ихэнхдээ, сэтгэлийн хямрал, түгшүүр, ядаргаа, стресс (шинж тэмдгүүдээс хэдхэнийг л дурдахад) зэрэг нь хүний сексийн хүслийг бууруулан бүр дуршилгүй байдалд хөтөлдөг бөгөөд сексийн шархтай хүний хувьд сексийн юуг ч хүлээн зөвшөөрдөггүй. Хосууд бэлгийн дотно харилцаа нь хөрч хөндийрсөн шалтгаанаа ихэнхдээ эхнэр юмуу нөхрийгөө "намайг гэхгүй болсон болохоор," "хоорондоо таарахаа больсон болохоор," тэр ч байтугай "ямар ч романтик зүйл байдаггүй болохоор" гэж хэлдэг.*



Шалтгаан юу вэ гэдэг огт хамаагүй, бид үнэхээр эхнэр нөхрөө хайрлаж хань маань бидний хэрэгцээнд нийцүүлэхийг хичээж байгаачлан бид ч бас ханиа гэж байгаа л бол ханьтайгаа халуун дотно харьцаатай байх эрмэлзэл болон сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд боломжтой бүхий л тусламжуудыг эрж хайхад хойрго хандаж болохгүй.



Гэрлэсэн хосуудад хоюуланд нь цэвэр ариун, ивээлтэй зүйл байлгахын тулд Бурхан сексийг бүтээсэн болохыг санаарай. Бие биетэйгээ сэтгэл санааны болон сүнслэг холбоогоо батжуулаасай хэмээн Тэрээр бидэнд хүсдэг байхад эдүгээ төвөгтэй асуудлууд чинь та болон таны эхнэр юмуу нөхрийн хооронд буй болсон тэрхүү орон зайг улам томруулж болох юм. Та ганцаараа биш, тиймээс өнөөдөр дэмжлэг, урамшууллыг эрж олоорой.



Сексийг та Бурханы Өөрийнх нь гайхамшигтай, сэтгэл ханамжийг олгохуйц нүдээр харж эхлээсэй хэмээн би залбирч байна. Түүний хүслүүд нь бидний хүслүүд байх болтугай. Түүний таашаалууд нь бидний таашаалууд байх болтугай.



Брэндон, Гэрчилгээ бүхий гэр бүл болон гэрлэлтийн зөвлөгч, Эцэг эх, хүүхдийн харилцан нөлөөллийн зөвлөгч



Залбир:Бурхан, бидний хүслийг Та Өөрийнхөө хүсэлтэй нийцүүлж өгөөч, тэгснээрээ мөрөөдлүүд маань Таны зорилгуудтай нийцэх юм. Биднээр дамжуулан Өөрийнхөө хүслийг биелүүлээч. Өдөр бүр бидний бие биеэ гэсэн хайр өсч, улмаар алдар, хүндлэлийг Танд авч ирэх болтугай. Амен.



*Сексийг та үнэхээр үзэн яддаг, хурьцал хийх үед өвдөх, сексийн шарх өнгөрсөн амьдралд тань байсан, бэлгийн дур хүсэл бага эсвэл эхнэр юмуу нөхөртэйгөө сексийн харилцаанаас таашаалыг огт авахгүй байгаа мэт танд санагддаг бол цааргалалгүйгээр тусламж хай. Сэтгэл зүйн, харилцааны тусламж бие махбодын эмчилгээ авах талаар мэргэжлийн эмч болон мэргэжлийн зөвлөгчид ханд.


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Sex

Секс. "Гэрэлх хүртлээ хүлээ!"гэдгээс энэ бол хамаагүй давсан зүйл. Гэрлэсний дараа юу болдог вэ? Ямар эрх чөлөө танд байгаа вэ? Хэрэв та гэрлэсэн хэдий ч секс таны хүссэн үр дүнг өгөхгүй бол яах вэ? Энэ талаар Библи дээр...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна