Төлөвлөгөөний мэдээлэл

СексЗагвар

Sex

7-с 5 дахь өдөр

Ташаарал 4: Сексийн давтамж бол тийм ч чухал зүйл биш.



Энэ ташаарал нь бичихэд төвөгтэй маргаантай сэдэв юм. Хэрвээ би энэ тухай бичихдээ нэг л талыг нь баримталвал хосуудын сексэд арай илүү ач холбогдол өгдөг нэгэн нь баярлан уулга алдах байх. Тэгээд сексэд тийм ч ач холбогдол өгдөггүй ханьдаа тэрхүү нийтлэлийг мессэжээр явуулахдаа ийнхүү хэлэх байх, "СЭРЭЭД ҮҮНИЙГ УНШ!". Аль эсвэл хэрэв би үүнийг эсрэг талаас нь бичвэл сексийг тэгтлээ чухалчлаад байдаггүй нөгөө нь санаа амарсандаа гүн амьсгаа авч, сексэд "Үгүй" гэж улам олонтаа хэлэх нь зөв юм хэмээн бодох болно. Түүнчлэн хүнтэй суугаагүй хүнд хүртэл ямар төсөөлөл төрүүлэхийг дурьдаад ч яахав.



Гэрлэсэн ч бай гэрлээгүй ч бай гэрлэлтэн дэх сексийн талаарх таны төсөөлөл эхнэр юмуу нөхрийнхөөс тань эсвэл ирээдүйн эхнэр нөхрийнхөөс тань огт өөр байж болно гэдгийг байнга санаж байгаарай. Ийнхүү хоёр биенээ дээдлэн, бие биенээ ойлгох талаар эрүүл үзэл баримтлалтай байх нь зүйтэй.



Тэгэхээр энэ сэдвээр Элч Паул юу гэсэн байдаг талаар авч үзэцгээе. 1 Коринт 7:2-5-р эшлэлүүдэд тэрээр сексийн харилцаа бол зөвхөн эхнэр, нөхрийн хооронд байх ёстой бөгөөд харилцан тохиролцоогүй л бол нэгийгээ бүү боож хясаарай гэжээ. Эхнэр нөхрүүд өөрсдийнхөө биеийг "мэдэх эрх мэдэл" нь ганцхан өөрт нь бус харин тэд бие биенийхээ биеийг мэдэх эрх мэдэлтэй ажээ.



Үүний зэрэгцээ Паул мөн Христ Чуулганыг хайрласаны адилаар нөхрүүд эхнэрүүдээ хайрлах ёстой гэж Ефес 5:25-д бичсэн байдаг. Христ Чуулганы төлөө бүхнээзолиосолжээ. Тэрээр захирангуй эсвэл хувиа хичээсэн Нэгэн байгаагүй юм. Тэрээр Өөрийнхөө амийг ч үл хайрлан Аврагч хэрэгтэй болох хэрэгцээг маань хангажээ. Тиймээс нөхрүүд гайхалтай өндөр түвшинд дуудагдсан хүмүүс мөн. Тэд эхнэрүүдийнхээ төлөө амиа ч хайрлахгүй байхаар дуудагджээ.



Секс бол харилцан бие биенээ хайрлах хайр, хүндлэлийн бүжиг юм. Хос бүрийн хувьд эрүүл сексийн давтамж хэр ойрхон байх нь өөр өөр байх болно. Сексийн давтамжид тань сэтгэл хангалуун байгаа эсэхийг нь эхнэр юмуу нөхрөөсөө асуу. Улам олон эсвэл арай цөөн секс хийхийг хүсч байгаа бол үл ойшоож тоомсоргүй хандаж болохгүй. Хэрхэн бие биенээ сэтгэл хангалуун байлгаж, бие биенээсээ таашаал авах талаар бод.



Брэндон, Гэрчилгээ бүхий гэр бүл болон гэрлэлтийн зөвлөгч, Эцэг эх, хүүхдийн харилцан нөлөөллийн зөвлөгч

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Sex

Секс. "Гэрэлх хүртлээ хүлээ!"гэдгээс энэ бол хамаагүй давсан зүйл. Гэрлэсний дараа юу болдог вэ? Ямар эрх чөлөө танд байгаа вэ? Хэрэв та гэрлэсэн хэдий ч секс таны хүссэн үр дүнг өгөхгүй бол яах вэ? Энэ талаар Библи дээр...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна