Төлөвлөгөөний мэдээлэл

Амар тайвныг олох ньЗагвар

Finding Peace

17-с 4 дахь өдөр

Амар тайван зүрх сэтгэлтэй байх 5 үндсэн итгэл



Хэрэв та Христитгэлтэн бол, Бурхан л таны амьдралыг гагцхүү хянадаг Нэгэн. Тэр бол таны аюулгүй байдал. Эхэн үеэс Тэрээр бүтээлээсээ болоод хормын төдийд ч хяналтаас гарч байгаагүй Нэгэн. Хүч чадал эсвэл эрх мэдлийнхээ нэгээхэн хэсгийг ч Тэрээр алдаагүй Нэгэн. Тэр бол хамгаас хүчтэй, бүхнийг мэдэгч, хаа сайгүй оршигч бас үеийн эхэнд Тэрээр хүн төрөлхтнийг хайрлаж байсан шигээ бүхнээс илүү хайрлагч Нэгэн аж. 



Түүний зорилгуудыг бид үргэлж ойлгоод байхгүй хэдий ч, Бурханы арга замуудыг ойлгох нь Өөрийнхөө хүүхдүүдэд Тэрээр мөнхийн ивээлийг авч ирэхүйц арга замаар аливааг үйлдэх болно гэдэг ухаарал руу үргэлж хөтөлдөг. Он жилийн явцад амар тайван зүрх сэтгэлтэй байх 5 үндсэн итгэлийг би мэдэж авсан. Бурханы талаар та юунд итгэдэг болохоо удаанаар, нухацтайгаар сайн хараарай хэмээн би таныг уриалж байна. Эдгээр үнэнүүд сүнсэнд тань хэр гүн шингэснээс таны амар тайван хамаардаг.



1-р итгэл: Бурхан бол бүхнээс хамгийн дээд Нэгэн.

Бурхан бол бүхнээс хамгийн дээд Нэгэн болохыг таньж мэдэн, хүлээн зөвшөөрөх нь дотоод амар тайванд тань амин чухал зүйл мөн. Энэ нь танд хамааралтай бүх юмс Түүний гярхай нүд, халамж хайраас нуугдаж чадахгүй гэсэн үг. (Колоссай 1:17)

2-р итгэл: Бурхан бол таны хангагч.

Библи нь Бурхан бол таны хэрэгцээ бүрийг хангагч Цор ганц Нэгэн гэсэн тодорхой мессэжийг эхнээсээ эцэс хүртэл агуулсан байдаг. Есүсийн хувьд хангахад хэт ахадсан, асуудалтай, хэцүү хэрэгцээ гэж огт байдаггүй. Библи бидэнд "Харин Эзэнийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй." (Дуулал 34:10) гэж хэлдэг.

3-р итгэл: Бурхан зорилготойгоор таныг бүтээсэн.

Таны огтхон ч хянах чадваргүй олон зүйл амьдралд байдаг. Эдгээр зүйлсийг Бурханы таныг бүтээсэн арга зам хэмээн хүлээн зөвшөөр. Арьс өнгө, соёл, хэл, яс үндэс, хүйс болон бие махбодын өвөрмөц шинж чанарууд тань Бурханы "сонголтууд" мөн. Тэрээр мөн танд авьяас, сонирхол, оюуны чадамж, зан араншин, сүнслэг бэлгүүд зэргийг нэгтгэн өгч, Тэрээр Өөрийнхөө амьдралд тань зориулсан төлөвлөгөөг биелүүлэхээр энэ дэлхий дээр таныг онцгойгоор бүтээсэн. (Дуулал 139:13-16)

4-р итгэл: Танд зориулсан орон зай гэж Бурханд байдаг.

Өөртэйгөө болон бусадтай нөхөрлүүлэхийн тулд Бурхан таныг бүтээсэн юм. Түүнийх болохоо хүчтэйгээр мэдрэх мэдрэмжийг олж авахад туслах дээр болон бусад итгэгчдээс бүрдсэн "гэр бүлийг" танд хангах болно гэдэгт Түүнд итгэ. Тэгээд та Түүний дотор өсөх явцдаа бусдад хүрээрэй. (1 Петр 2:9)

5-р итгэл: Таныг бүрэн хангахуйц төлөвлөгөө Бурханд бий.

Жинхэнэ дотоод амар тайвныг олж авахын тулд хүн ямар нэгэн зүйлийг хийх чадвар чадамжтай, ямар нэгэн зүйлийг хийх туршлагатай болохоо мэдэх хэрэгтэй байдаг. Учир нь бид сайн үйлсийн төлөө бүтээгдсэн болохоо мэдэх үеэс гайхалтай амар тайвны мэдрэмж ирдэг. (Ефес 2:10)

Та эдгээр таван гол зүйлд зүрх сэтгэлээсээ итгэн эдгээрийг хүлээж аваад улмаар таны дотор болон таны итгэлд Бурхан ажлаа хийж байгаад найдах юм бол дотоод амар тайвныг та үнэхээр олж авах болно.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Peace

Та амьдралдаа илүү амар тайвныг хүсэж байна уу? Та амар тайвныг зөвхөн хүсэл төдий бус бодит болгохыг хүсэж байна уу? Та жинхэнэ амар тайвныг цорын ганц, жинхэнэ эх ундарга болох Бурханаас л олох боломжтой. Доктор Чарльз...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргасан "In Touch" үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://intouch.cc/peace-yv

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна