Төлөвлөгөөний мэдээлэл

Амар тайвныг олох ньЗагвар

Finding Peace

17-с 3 дахь өдөр

Бид яагаад амар тайвнаа алддаг вэ?



Хүнд хэцүү асуудлуудыг даван туулж, өөрчлөгдөшгүй амар тайвныг мэдрэх цор ганц арга зам бол—итгэл юм. Итгэл бол Бурханы амар тайван дотор амьдрах гол суурь бөгөөд энэ нь танд тулгарч буй ямар ч нөхцөл байдлаас үл хамааран Түүний оршихуй ба хүч чадал таныг дэмжиж, тайтгаруулна хэмээн найдах идэвхтэй, бат итгэл юм. Гэсэн хэдий ч, бидний итгэлийг сул дорой болгож, амар тайвныг маань хулгайлдаг хэдэн асуудал бий. Тэдгээрийн заримыг авч үзэцгээе:



1. Гэнэтийн айдас—Зарим хүмүүс амьдралын уналт, босолт бүрд айдас мөн бага зэргийн сандралтай хариу үйлдэл үзүүлээд заншчихсан байдаг бөгөөд үүнээс өөрөөр хариу үйлдэх арга зам байдаг гэдгийг төсөөлж ч чаддаггүй. Тэд бүхий л өөрчлөлтүүдээс болж хямарсан байдаг учраас үүнээс дээр сэтгэл санааны тогтвортой байдалд амьдрах боломжтой гэж санаанд нь хэзээ ч буудаггүй.

2. Дайсан—Биднийг эргэлзүүлж, Бурханд итгэх итгэлийг маань алдруулахын тулд олон арга замыг ашиглан диавол болох дайсан бидэн рүү довтолдог. Гэхдээ бид түүний эсрэг зогсох ёстой. Диаволыг эсэргүүц, тэгвэл тэр та нараас зайлна (Иаков 4:7) гэж Бичээс биднийг ятгадаг. 

3. Гэм—Амар тайван, тэрслэл хоёр хамт оршин тогтнох боломжгүй. Цорын ганц арга зам бол гэмээ Бурханы өмнө улайн, Түүнд бууж өгөөд улмаар гэмээс эргэх, бүхий л сорилтыг эсэргүүцэхэд туслахыг Түүнээс гуйх байдаг. Тэр үед Бурханы амар тайван дахин бялхах болно. 

4. Амар тайвнаас татгалзах—Хямралын үед заримдаа бид сайн дураар амар тайвнаасаа татгалздаг. Бид үүнээс зүгээр л татгалздаг. Үүнийг бид зүгээр тавьж өгдөг. Үүнийг хаядаг. Хэн ч биднээс амар тайвныг минь булаан авч чадахгүй гэдгийг үргэлж сана; бид үүнтэй эвлэрэх хэрэгтэй. Түүнчлэн, үүнийг буцаан авч чадах хүмүүс бол бид өөрсдөө юм.

5. Гол анхаарлаа алдах—Өдөр бүр бид муу мэдээний тоо томшгүй олон хувилбарыг сонсож, уншсанаар өөрсдийн гол анхаарлыг алдчихдаг талтай. Бурхан дээр бодол санаагаа төвлөрүүлэн, Түүний амар тайван ба оршихуйд найдахын оронд сөрөг мэдээлэл, нөхцөл байдлын тухай сонсож, үзсэнээр бодол санаандаа төөрөлдөх, өдөөгдөх боломжийг олгож байдаг. 

Бурхан бидэнтэй хамт байдаг учраас бид бууж өгч эсвэл асуудлууддаа ялагдах шаардлагагүй. Бид асуудалтайгаа нүүр тулж, үүний эсрэг зогсож, сөрж, даваж чадах бөгөөд төгсгөлд нь эдгээрийг загалмайн хүчээр ялан дийлж чадна. Ямар ч асууудал түр зуурынх …бөгөөд улиран өнгөрөх болно гэж Есүс дагалдагчиддаа сургажээ. Тиймээс "өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ" (Иохан 14:27). Бурханы өгөх амар тайвнаас зуурцгаа, Түүнд найдан, итгэгчдийг Тэрээр харж хандаж бас удирдаж буйд бат итгэлтэй байцгаа.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Peace

Та амьдралдаа илүү амар тайвныг хүсэж байна уу? Та амар тайвныг зөвхөн хүсэл төдий бус бодит болгохыг хүсэж байна уу? Та жинхэнэ амар тайвныг цорын ганц, жинхэнэ эх ундарга болох Бурханаас л олох боломжтой. Доктор Чарльз...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргасан "In Touch" үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://intouch.cc/peace-yv

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна