Төлөвлөгөөний мэдээлэл

Стрессээс эрх чөлөөг олж авах ньЗагвар

Finding Freedom From Stress

5-с 4 дахь өдөр

Стресст хүчийг олгохоо боль.



"Би үнэхээр зав чөлөөгүй" гэдэгтэй адилхан "Би стресст орсон байна" гэдэг нь өнөө үед энгийн л мэндчилгээ болж хувирсан мэт байна. Хэрэв бид өөрөө өөрсөддөө шударгаар хариулах юм бол, стрессийг бид бардам зангийн эх үүсвэр гэдгээр ихэнхдээ ашиглах гээд байдаг талтай. Бид стресст орсон байна гэж хэлэх нь биднийг ямар нэгэн байдлаар чухал нэгэн мэт мэдрэмжийг бидэнд төрүүлдэг байж болох юм учир нь стрессийн бидэнд үзүүлдэг мэдрэмжид бид тийм ч дуртай биш байж болох боловч, үүний авч ирдэг нийгэмд эзлэх байр суурийн өсөлт бидэнд таалагддаг байж болох юм.



Хурдан хөгжих өнөөгийн соёлд стресс бол байдаг л энгийн зүйл гэж үзэгддэг. Энэ нь сөрөг утгаа алдаж байгаа бөгөөд үүнийхээ оронд шаргуу хөдөлмөр, хүсэл эрмэлзэл болон амжилттай дагалддаг зүйл мэт болж хувирсан. Амжилт бүхий хүмүүс бол стресст орсон хүмүүс байдаг гэж би таамагладаг, тиймээс улам илүүтэйгээр бид хичээдэг. Стрессгүй байх нь залхуу эсвэл идэвхигүй нэгэн мэт мэдрэмжийг төрүүлэх боломжтой.



Үр дүн нь? Бид үргэлж л илүүг хийх, илүү нэгэн байх гэж гэж хичээж буй- нь та яг таалаа-улам илүү стресст таныг хүргэдэг. Бид хэт их зүйлд өөрсдийгөө дардаг учир нь бид үгүй гэж хэлж чаддаггүй; утга учир бүхий харилцан яриаг өрнүүлэх цагийг гаргахынхаа оронд өнгөцхөн онлайн харилцааг тогтоодог болсон; мөн стрессийг хэн болох мөн чанар дээрээ нэмж барьж босгож байна.



Гэвч стресст орсон, хэр хэмжээнээсээ хэтэрсэн амьдралыг Бурхан бидэнд бэлтгээгүй. Дайсан хулгайлахаар, алахаар, сүйтгэхээр ирдэг гэж Есүс хэлсэн байдаг. Энэ нь хэт нэг талыг барьсан мэт санагдаж болох хэдий ч стресс биднээс хулгайлах чадвартай. Энэ нь унтах нойрыг минь хулгайлдаг. Энэ нь аз жаргалыг минь хулгайлдаг. Энэ нь бидний оюун санааны чадамжийг хулгайлдаг. Стрессийг хооллож байдаг эдгээр бүх зав чөлөөгүй байдал нь амьдрал дахь жижиг зүйлсээр бидний анхаарлыг маш ихээр сарниулж, улмаар Бурханы бидэнд бэлтгэсэн агуу төлөвлөгөөг анзааралгүй алддаг.



Үүний эсрэгээр, Тэрээр бидэнд амийг өгөхөөр, бялхам дүүрэн амьдралыг өгөхөөр ирсэн гэж Есүс хэлжээ. Амар тайван, бялхам дүүрэн байдлыг өгөхөөр Есүс ирсэн нь стрессэд орсон (эсвэл чанга атгагдсан) амьдралын эсрэг нь ажээ.



Стрессээ дахин үнэлж цэгнэх цаг ирээд байна. Стресст хүчийг олгохоо зогсооцгооё. Гайхуулахуйц эрх мэтээр үүнийг ашиглахаа больцгооё. Үүнийхээ оронд, стресс үгүй байдлыг бусдаас ялгарах, өөр байх, итгэлээ хуваалцах боломж болгон ашиглацгаая.



Бидний амьдарч буй ертөнц стресст автагдах үед бид тайван байж, тэмцэлдэхээ больж улмаар Бурхан бол Бурхан гэдгийг нь санахыг сонгох болно. Бусад хүмүүс бие биетэйгээ байнга өрсөлдөн, бусадтай бие биенийгээ байнга харьцуулах үед бид тэднийг дэмжин, тэдний амжилтыг тэмдэглэх болно. Бусад хүмүүс хэт ачаалалд дарагдсан, найдваргүй болсон үед үл итгэгчид биднийг хараад бид яагаад ийм найдвартай байгааг маань асуудаг байхаар тийм итгэл найдварыг бид авч явдаг нэгэн байх болно.



Үүнд хүчийг олгохоо больж, бидний Бурхан болох-бүх хүч чадлын эх сурвалж руу эргэж эхлэх үед бид стрессээсээ эрх чөлөөг олох боломжтой. Стресст орсон амьдралаар амьдрахаа больж, үүнийхээ оронд Есүсийн хэлсэнчлэн бялхам дүүрэн амьдралаар амьдарч эхэлцгээе.



Ярилцах




  • Стрессийн тань үндэс болсон шалтгаануудыг юу гэж та хэлэх вэ?

  • Стрессээ хасах юм бол таны амьдрал яг ямар байдалтай байх болно гэж та бодож байна вэ?

  • Амьдралдаа стресст хүчийг олгохоо та хэрхэн зогсоох боломжтой вэ?

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Freedom From Stress

Стресс бол бодит зүйл, гэхдээ энэ нь таны амьдралыг хянах шаардлагагүй. Христээр дамжуулан бид үүнийг өөрчилж, дахин анхаарч, дахин тодорхойлох боломжтой. Хэрэв та стресстэй тэмцэлдэн байгаа бол эрх чөлөө, амар амгаланг ...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна