Төлөвлөгөөний мэдээлэл

Стрессээс эрх чөлөөг олж авах ньЗагвар

Finding Freedom From Stress

5-с 3 дахь өдөр

Төгс амар тайванд хүрэх боломж танд бий.



Хэрэв та стресстэй удаан хугацаагаар тэмцэлдэж байгаа бол үүнийг хойшлуулж, үүнтэй нүүр тулж, үүний хамт амьдарч болох боловч өөрийнхөө хүчээр үүнийг дийлж чадахгүй болохыг нь та ухаарсан байх. Стресс бол бодол санааны эмх замбараагүй байдал. Энэ нь өөрчлөгдөж буй нөхцөл байдлуудад заналхийлэгдсэн, айж эмээсэн, санаа зовсон эсвэл түгшүүртэй мэт мэдрэмжүүдийг төрүүлэх байдлаар хариу үйлддэг. Стрессийг бид өөрсдийнхөө хүчээр дийлж чадахгүй хэдий ч амар тайван-хэмээх үүнийг эсэргүүцэх жорыг бид олж авах боломжтой.



Исаиа 9-р бүлэгт Есүс "Энхийн Жонон" хэмээн тодорхойлогдсон байдаг. Есүс амар тайвны хангалт байсан бас одоо ч байсаар буй. Есүс энэ дэлхий дээр байх үедээ, Тэрээр дагалдагчиддаа тэнгэрулс руу явсан байх үедээ ч хүртэл бидэнд Өөрийнхөө амар тайвныг өгнө, бидэнтэй хамт үлдээх болно гэж амалжээ. Түүнээс салангид амар тайван гэж үгүй. Амар тайван нь мөн Ариун Сүнсний үр жимс гэж тодорхойлогдсон байдаг тиймээс энэ нь маш чухал зүйл болох нь үнэхээр тодорхой, бас мэдээжийн зүйл байна.



Амьдралд маань амар тайвныг авч ирэх болно гэж тунхаглах олон хүмүүс, эд зүйлс байдаг: өөртөө анхаарал халамж тавих арга барил, баясалгалын хэрэгслэлүүд, тэмдэглэл хөтлөх гэх мэт асар олон сонголтууд бий. Эдгээр зүйлсэд зориулсан тодорхой орон зай гэж буй хэдий ч Бурханаас л ганцхан олддог үнэн, төгс амар тайвныг орлох зүйл гэж нэг ч үгүй.



Библи дээрх, амар тайван гэдэг үгийн язгуур утгуудын нэг нь Еврей үг болох,Шалам-аас гаралтай бөгөөд энэ нь бүрэн бүтэн байдал гэсэн утгатай. Бид амар тайванд өөрсдийнхөө хүчээр хүрч чадахгүйд гайхах зүйлгүй. Бид бол эмтэрсэн хүмүүс бөгөөд бид стрессээс гарах арга замыг л зөвхөн хайж байгаа юм биш. Үндсэндээ эдгэрлийг эрж хайж буй хүмүүс бол бид юм. Зөвхөн Бурхан л бидний амьдралаас эмтэрсэн хэсгүүдийг маань авч бүрэн бүтэн байдал эсвэл иж бүрэн байдалд биднийг хүргэдэг. Тэрээр үүнийг хийдэг Нэгэн бөгөөд энэ нь Түүний Хэн болохыг тодорхойлдог.



Өөр бас нэг сайн мэдээ байна. Бурханы амар тайвныг олж авах боломж бидэнд бий. Хэрэв бидний бодол санаа Бурхан дээр төвлөрсөн хэвээрээ байх юм бол төгс амар тайвныг бид олох боломжтой гэж Исаиа бичжээ. Стресс гэдэг үгийн утгыг бид эргэн харах юм бол, асуудлуудынхаа оронд Бурханыг илүү тодруулах боломжтой юм байна гэдгийг бид ухаардаг.



Ариун Сүнс амар тайвныг олоход бидэнд тусалдаг бөгөөд бид Түүнээс гуйх үед Есүс бидэнд амар тайвныг өгөхөөр санал болгодог. Тиймээс өнөөдөр, та стрессийг өөрийнхөө хүчээр дийлж чадахгүй харин дийлж чадах Тэр Нэгэнийг та хайх боломжтой гэдгийг таньж мэдээрэй. Энэ явцдаа та гүн эдгэрлийг ч олж авах боломжтой.



Ярилцах




  • Өөрийнхөө хүчээр амар тайвныг олж авахыг хичээсэн арга замууд тань юу байна вэ?

  • Жинхэнэ амар тайвныг та хэрхэн эрж хайж эхлэх боломжтой вэ?

  • Таны амьдрал дахь эдгэрэл, бүрэн бүтэн байдал шаардлагатай буй эмтэрсэн хэсгүүд юу байна вэ?

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Freedom From Stress

Стресс бол бодит зүйл, гэхдээ энэ нь таны амьдралыг хянах шаардлагагүй. Христээр дамжуулан бид үүнийг өөрчилж, дахин анхаарч, дахин тодорхойлох боломжтой. Хэрэв та стресстэй тэмцэлдэн байгаа бол эрх чөлөө, амар амгаланг ...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна