Төлөвлөгөөний мэдээлэл

Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаанЗагвар

Seeking Daily The Heart Of God - Wisdom

5-с 4 дахь өдөр

Мэргэн оюун ухааны эд баялаг



Мэргэн оюун ухаан нь мөнгөтэй адилхан. Үүний үнэ цэнэ жил өнгөрөх тусам өсөн нэмэгдсээр байдаг. Амьдралдаа мэргэн ухааныг та нэмсээр байх юм бол Бурханы арга замаар баян чинээлэг нэгэн болдог. Ийм учраас бусад бүх зүйлсээс илүүтэйгээр мэргэн ухааныг амьдралдаа олж авах нь маш чухал. Мэргэн ухаан гэж буруу зөвийг хооронд нь ялгах чадвар мөн үнэн бөгөөд мөнх орших зүйлс гэж юу болохыг таньж мэдэхийг хэлдэг. Дайсныг ялахад туслах хамтрагч чинь энэ мөн. Бурханы мэргэн ухааны оршихуйд Сатан бол шүдгүй нэгэн мөн. Өөрийнхөө хязгаарлагдмал ойлголтоор диаволтой тэмцэлдэх гэж бүү оролдоорой. Харин үүнийхээ оронд түүнийг мэргэн ухааны зэвсгээр бяцал. Мэргэн ухаан дээр орон гэрээ төвхнүүлсэн хүн салхи өөрчлөгдөхөд ч, зовлонгийн давалгаанаас ч айх зүйлгүй (Сургаалт үгс 28:26). Бурханы үзэл бодолтой холбоотой хэвээр байхад мэргэн ухаан танд тусалдаг. Энэ нь живэхээс таны амийг аврагч, төөрсөн нэгэнд зүг чиг өгөгч, харанхуй бас амаргүй нөхцөл байдалд гэрэл болдог.



Мэргэн ухаан бол алттай адил бөгөөд алт олж авах нь тийм ч амархан биш. Золиос гаргах хэрэгтэй болдог. Үүнийг олж нээх, эзэмших үйл явцад ямар нэгэн золиос гаргах шаардлагатай болдог (Сургаалт үгс 16:16).



Буурал толгой мэргэн ухааныг баталгаажуулдаггүй боловч магадласан туршлага таныг мэргэн ухаантай нэгэн болгодог. Нас өндөр хэдий ч мулгуу эсвэл наснаасаа ахадсан ухаантай нэгэн байх боломжтой. Хөгшин, залуу, ухаантай эсвэл байдаг л IQ-тэй ч бай хамаагүй мэргэн ухааныг олж авах бүрэн боломжтой.



Мэргэн ухаан нь Бурханаас айх айдсаас эхэлж, мөн үүгээр төгсдөг. ЭЗЭНээс эмээхүй нь зүрх сэтгэл, оюун ухаанаараа Түүний мэргэн ухааны сургамжтай холбогдохыг хэлдэг (Сургаалт үгс 15:33). Бурхантай харилцах дуулгаваргүй харилцааг мэргэн ухаан үгүй хийдэг. Мэргэн ухаан гэж Түүний арга замууд, үнэнүүдийг тунгаан бодохыг хэлдэг. Тэрээр Өөрийнхөө арга замаар аливааг хийж байх үед нь та залбиралтайгаар, хүндэтгэлтэйгээр Түүнээс яагаад, юу, хэрхэн гэсэн асуултуудыг асуугаарай. Бурханы дагалдагчид болохынхоо хувьд бид Христийн бодол санаатай хүмүүс мөн. Түүний үгийг эргэцүүлэн бодох, Түүний үнэнийг ойлгох арга замаар мэргэн ухаан бидний өдөр тутмын амьдралыг ноёлж эхлэх болно. Бурханы нигүүлслээр дамжуулан мэргэн ухаан нь танд олон сонголтуудыг үйл ажиллагааны хамгийн шилдэг чиглэл болгох боломжийг олгох болно.



Мэргэн ухаан нь төвөгтэй нөхцөл байдлыг хүлээн авч улмаар энгийн гарцыг олгодог. Мэргэн ухаан үе давхарга бүхий асуудлууд, сэдэлтүүдийг тасчин, жинхэнэ асуудалд хүрэх онцлог чадвартай. Мэргэн ухаан бол эрүүл ухаан, үнэнийг ноцтой хамгаалагч мөн. Энэ бол амьдралд үнэхээр ойр байдаг.



Мэргэн ухаан Бурханаас эхлэлтэй бөгөөд Түүнтэй хамт оршдог. Түүнд худалдааны тэмдэг, патентын эрх байдаг. Үүний үр нөлөөний төлөө сайшаагдахыг хичээгч нэгэн үүнийг ашиглах эрхээ алдах эрсдэлтэй. Мэргэн ухааныг даруу зантай холих юм бол ухаалаг шийдвэр гаргахад хүргэдэг. Ухаалаг хүмүүсийг сонсон тэднээс суралцахад зориулж цаг гарга. Энэ нь харилцаа тань галт тэрэг мэт сүйрэхээс эсвэл буруу санхүүгийн шийдвэр гаргаснаас болж ирэх сэтгэлийн зовлонгоос таныг гэтэлгэх боломжтой. Ухаалаг бай; Бурханыг болон Түүний ухаалаг зөвлөгчдийг ч мөн сонс.



Та бусдад мэргэн ухааныг өгөхийн тулд, үүний сайн няравууд болох хүмүүстэй мэргэн ухааны баялгыг хуваалцахын тулд мэргэн ухаан танд өгөгддөг.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Seeking Daily The Heart Of God - Wisdom

Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг эрэлхийлэх нь өдөр тутмын амьдралын замд тань таныг урамшуулах, сорих, туслах зорилготой 5 өдрийн уншлагын төлөвлөгөө юм. Бойд Бэйлигийн хэлснээр, "Хэрэв та үүнийг хиймээргүй байсан ч, эсв...

More

Бойд Бэйли Мэргэн ухааныг мөшгөгчидтэй хамтарч гаргасан энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө тэдэнд талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: https://www.wisdomhunters.com -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна