Төлөвлөгөөний мэдээлэл

Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаанЗагвар

Seeking Daily The Heart Of God - Wisdom

5-с 3 дахь өдөр

Даруу зангаас ирэх мэргэн ухаан



Мэргэн ухаан нь даруу зантай хамт дагалддаг зүйл. Энэ бол даруу байдлын маш нарийн түвэгтэй хэсэг мөн. Даруу зан нь асар их хэмжээний үнэ цэнэтэй агуулгыг өөртөө агуулдаг. Иймээс, мэргэн ухаан нь хамгийн ихээр хүндлэгддэг эх сурвалжуудын нэг мөн. Хэрэв та мэргэн ухааныг олж авахыг хүсч байгаа бол зүрх сэтгэлдээ даруу занг өөрийн болгох хэрэгтэй. Жолооч үйлчлүүлэгчээ хүрэх ёстой газарт нь хүргэдэгтэй адил даруу зан нь мэргэн ухаанд хүргэдэг. Мэргэн ухаан, даруу зан хоёр хамт явдаг. Заримдаа, мэргэн ухаан нь даруу зангийн арын суудалд зорчигч нь болж зорчдог. Даруу хүмүүс өөрсдөд нь Бурханы мэргэн ухаан ямар их хэрэгтэйг ойлгодог. Шийдсэн байх нь бүхнийг аль хэдийнээ мэднэ гэж боддог өөрөө өөрийгөө томилсон оюун санааны удирдагчийн дүр эсгэлт мөн. Үүний оюун ухаантай огтлолцохын тулд Христийн бодол санаа өөрсдөд нь хэрэгтэй болохыг даруу зан тодоор хардаг. Мэдэхгүй зүйлээ хүлээн зөвшөөрөхүйц ухаан даруу занд байдаг.



Амьралд хүний оюун ухаанаар ойлгогдохгүй зүйл асар олон бий. Хүний ойлгоцоос давсан зүйл байх хэрэгтэй болжээ. Өөрсдийнхөө хязгаарлагдмал оюун ухаанаар өөрсөддөө юу хамгийн шилдэг болохыг ойлгох ямар ч чадвар бидэнд байхгүй. Бидэнд өөрсдийнхөө бодол санааг угаан улмаар Түүний зөвт байдлын үлдэцийг хэвээр үлдээхийн тулд Бурханы мэргэн оюун ухаан хэрэгтэй болдог. Бурханаас болон бусдаас мэргэн оюун ухааныг хүлээн авахуйц байр сууринд биднийг байрлуулдаг. Энэ бол өсөлтийн үйл явц мөн. Тэр бүү хэл Есүс ч хүртэл мэргэн ухаанд өссөөр байлаа (Лук 2:52).



Мэргэн ухааныг хүлээн авахаас бардам зан биднийг хойш нь татдаг. Энэ нь бейсболд байрлалаа зүүн талбайд эзлэх эхний хүнтэй адилхан. Бөмбөг цохигдох тэр л мөчид тэрээр байрлалаасаа гардаг. Бөмбөгийг авах хүн эхний сууринд ганц ч байхгүй. Даруу зангүйгээр мэргэн ухааныг хүлээн авах байр сууринаас та хасагддаг гэсэн үг. Та мэргэн ухааныг олж авахыг хүсч байж болох хэдий ч даруу зан байхгүйгээр тэнгэрлэг зааварчилгаа танд маш ихээр дутагдах болно. Бардам хүнд Бурхан Өөрийнхөө мэргэн ухааныг хуваалцах нь маш ховор байдаг учир нь, түүнд итгэж болохгүйг Тэр мэддэг. Үүнийг үрэгдүүлэх эсвэл тэр дор нь үрээд дуусах хүнд яаж ийм үнэ цэнэтэй мэдээллийг итгэж өгнө гэж? Зүрх сэтгэлдээ даруу хүн мэргэн ухааны сайн үйлчлэгч байх болно гэдгийг Бурхан мэддэг. Иймээс, даруу зан нь зүрх сэтгэлд мэргэн ухааныг гэсэн хүслийг суулгадаг. Энэ нь мэргэн ухааны үйрмэгүүдийг хүсэх хүслийг хутгаж бий болгодог.



Мэргэн ухааныг идэхээр сүнснийхээ хоолны дэглэмийг та зохицуулах үед ертөнцийн мэргэн ухаан болох чанар муутай хоолыг та дахиж хэзээ ч идэхгүй (1 Коринт 1:20-30). Ертөнцийн мэргэн ухаан нь бардам занд оршдог. Энэ нь өрсөлдөгчөөсөө давж гарахын тулд хэн хамгийн зальтай бас хурдан байх вэ гэсэн эрх мэдлийн төлөөх тэмцэлдээн юм. Бардам зангийн хувьд бүх зүйл өрсөлдөөн байдаг. Өөрийнхөө эрх мэдлийн дагуух байр суурийг олж авахаар тэрээр ухаангүйгээр арга мэхийг хэрэглэдэг. Нөгөө талд, даруу хүн Бурханыг хүлээн тэвчээртэй байдаг. Гүн гүнзгий хичээл зүтгэл, шийдвэртэй байдал нь Бурханд итгэх даруу итгэлээс ирэх мэргэн ухааныг дагуулдаг. Ичгүүр бол бардам зантай хамт аялагч мөн. Бардам зан магадгүй таны хүссэнийг танд өгч болох хэдий ч урд талын толинд тань ичгүүрийн ул мөрийг л танд үлдээх болно.



Даруу байж улмаар мэргэн ухааны замыг загах нь хамаагүй дээр. Мэргэн ухаан нь танд сайн амрах боломжийг олгодог; мэргэн ухаан нигүүлслийг өгдөг; мэргэн ухаан нь харуусалгүй үр дүнд таныг хүргэдэг. Бурханы нигүүлсэнгүй мэргэн ухааныг даруугаар урьж бас хүлээн ав.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Seeking Daily The Heart Of God - Wisdom

Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг эрэлхийлэх нь өдөр тутмын амьдралын замд тань таныг урамшуулах, сорих, туслах зорилготой 5 өдрийн уншлагын төлөвлөгөө юм. Бойд Бэйлигийн хэлснээр, "Хэрэв та үүнийг хиймээргүй байсан ч, эсв...

More

Бойд Бэйли Мэргэн ухааныг мөшгөгчидтэй хамтарч гаргасан энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө тэдэнд талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: https://www.wisdomhunters.com -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна