Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 99 дахь өдөр

ТЭТГЭВЭРТ ГАРАХАА ТӨЛӨВЛӨХ

Энэ эдийн засгийн салбар бол бидэнд тэтгэвэрт гарахаа төлөвлөхөд туслах зорилготой. Өнөөдөр хангалттай мөнгө хадгалж чадах юм бол бид нас ахих үедээ амар бас тохь тухтай амьдрах болно гэж энэ салбар бидэнд амладаг. Хэрэв бид ухаалаг байх юм бол, өнөөдрийн амьдралаас маань хамаагүй дээр, тав тухаар, аялал зугаалгаар болон тансаг амьдралаар дүүрэн байх болно гэж амладаг. Бид гагцхүү ирээдүйдээ анхаарч бас өнөөдөр мөнгөндөө арвич хямгач байхад л хангалттай.

Бурхан энэ талаар юу гэж хэлсэн байдаг вэ? Мэдээж бид мөнгөндөө арвич хямгач байх хэрэгтэй, учир нь Түүний мөнгө. Гэвч, тэтгэвэрт гарах тал дээрх Бурханы үзэл бодол бол мөнхийнх байдаг— тэтгэврийн эдийн засгийн салбараас хамаагүй урт удаан хугацааных байдаг. Бидний өв залгамжлал нь баталгаатай бөгөөд энэ нь хэзээ ч мөхөхгүй, бузартахгүй эсвэл алга болчихгүй гэдгийг Тэрээр баталгаажуулсан байдаг. Христэд итгэх бол мөнхийн улс дахь тэтгэврээ төлөвлөх шийдвэр мөн. Энэ нь таныг тэтгэвэртээ зориулан огт өөр хэлбэрээр хөрөнгө оруулах талаар бодоход хүргэх болно!

Тэтгэврийн төлөвлөгөө тань таныг хаашаа хөтөлж буйг хүүхдүүддээ харуул, тэгээд тэр ирээдүйдээ зориулан хөрөнгө оруул.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com