Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 33 дахь өдөр

ЖИНХЭНЭ ҮНЭ ЦЭНЭ

Еврей эх баригчид Бурханаас айж эмээдэг байсан бөгөөд хааны хүсэлтийг дагадаггүй байсан. Сонирхолтой зүйл гэвэл Библи дээр эх баригчдын нэрсийг дурдсан байдаг боловч Египетийн хааны нэрийг огт дурдаагүй байдаг. Дэлхийн хэмжүүрээр энэ бол үнэхээр ойлгогдохгүй зүйл. Египетийн хаад бол Еврей эх баригчдаас хамаагүй "чухал" хүмүүс байсан. Гэвч ертөнцийг шүтдэг хүмүүс Бурханаар өгөгдсөн үнэн цэнэтэй чанаруудыг тэр бүр олж авсан байдаггүй.

Хүүхдүүдийнхээ батламж, статус болон алдрыг хүсэмжлэх нь үнэхээр амархан байдаг. Соёлын маань хувьд "амжилт" гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөх дээр бид соригддог. Бидний хүүхдүүдийн амьдрал дахь Бурханы төлөвлөгөө нь дэлхийн алдар хүндийг авч ирэхгүй байж болох талтай. Гэсэн хэдий ч бид баярлах хэрэгтэй, учир нь дуудлагадаа итгэмжтэй хүүхдүүдийг өсгөхөөс илүү ивээл гэж үгүй.

Та хүүхдүүдээ дэлхийд ач холбогдолтой байхад эсвэл Бурханд ач холбогдолтой байхад урамшуулж байна уу?

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com