Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 37 дахь өдөр

ӨДӨР БҮР ХАМААРАЛТАЙ БАЙХ

Замыг маань бидний өмнө бүхлээр нь Бурхан дэлгэн харуулахыг бид маш ихээр хүсдэг боловч Тэрээр бидэнд нэг хөл тавих чулууг л өгч байдаг. Израильчууд цөлөөр хэрэн хэсэх үед, өдөр бүр Түүний хангамжинд найдахыг шаарддаг системийг Израильчуудад Бурхан тогтоосон. Өөрөө өөрсдийнхөө хэрэгцээг хангах байдал нь тэднийг Түүнээс холдуулах болно гэдгийг Тэрээр мэдэж байсан.

Өөрсдийнхөө болон хүүхдүүдийнхээ амьдралын өдөр бүртээ Бурханаас хамааралтай байх замыг сонгох нь амаргүй. Төлөвлөх, нарийн зохион байгуулах, болон бүх л деталийг нарийн аргаар залахыг бид үнэхээр их хүсч байдаг, учир нь энэ нь бидэнд ямар нэг зүйлийг хянаж байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Хяналтыг авах бүтэшгүй санаа нь үнэн хэрэгтээ Бурханд найдахын оронд өөрсөддөө найдахад биднийг сорих боломжтой. Хяналтыг хүсэх мэдрэмжээсээ та тас зуурсаар байна уу эсвэл Бурханы чиглүүлэлтээс та хамааралтай байна уу?

Өглөө бүр хүүхдүүдээ Бурханд найдан өргө. Тэр юу хийж байгаагаа мэддэг Нэгэн.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com