Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 269 дахь өдөр

АХЛАГЧ УУ ЭСВЭЛ ДЭМЖИГЧ ҮҮ?

Олон нийтийн зүгээс ирэх үлэмж их шахаан дунд зөв зүйлийг онцгой удирдагч хүн л хийж чаддаг. Аарон бол үнэхээр их үр нөлөөтэй илтгэгч нэгэн байсан боловч Мосегийн удирдлагагүйгээр, тэрээр олон нийтийн шаардаж байсан мөргөлийн алтан тугалыг хийлгэсэн.

Ихэнх тохиолдолд бид хүүхдүүдээ удирдагчийн үүрэг рольтой хамтдаа дагалдан ирэх бусдаар танигдах байдлыг олж аваасай гэж хүсч байдаг. Гэвч хүүхдүүдээ эдгээр үүрэг ролийн араас хөөцөлдөхийг хүчлэхээсээ өмнө та, үр нөлөөтэй удирдагчид олон нийтэд танигдаагүй байх үед ч үнэнийг ярих чадвартай байх ёстойг санаарай. Түүнд хүн бүрт байгаад байдаггүй онцгой билэг авъяас шаардагддаг (1 Коринт 12:7-26).

Сайн удирдагчид чухал хэдий ч, сайн бас даруу дэмжигчид үүнтэй адилхан чухал байдаг. Аарон өөрийн билдэг авъяасынхаа дагуу аливааг үйлдэж байсан хэдий ч тэрээр Мосе болон Бурханы хувьд тийм ч үнэ цэнэтэй нэгэн байгаагүй боловч, тэрээр өөрийн мэдлээс гадуур аливааг үйлдэх үед бусад хүмүүс болон тэрээр үнэхээр ихээр хохирлыг амссан.

Юу ч байсан хамаагүй, тэдэнд Бурханы өгсөн билэг авъяасуудыг ашиглахыг нь хүүхдүүддээ урамшуулан дэмж.

Бичээс

Ѳдѳр 268Ѳдѳр 270

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com