Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 112 дахь өдөр

БАЯР ХӨӨРИЙГ ХУВААЛЦАХ

Гэрэлт цохыг бариад шилэнд хийж байсан үеээ санаж байна уу? Байгальд алхаж байсан үеээ санаж байна уу? Аянга цахилж буйг харж байсан үеээ санаж байна уу? Үл харагдах оргилох булгыг сонсож байсан үеээ санаж байна уу? Бурханы бүтээлүүд Түүний сүр жавхланг илтгэн харуулж байдаг бөгөөд бидний зүрх Түүний магтаалыг хэрхэн дуулахыг сурч байдаг.

Хуруугаараа товших төдийд л хүүхдүүдэд маань зориулсан хэдэн цагийн медиа үзвэрүүдийг нээх боломжтой энэ цаг үед үүнээс холдох нь үнэхээр хэцүү байх талтай. Хүүхдүүдээ зурагтаас салган тэднийгээ гадаа авч гарах нь таны гэрт хийх байсан ажлуудыг хойш нь татах хэдий ч Дээдийн Дээд Нэгэнийг магтахад энэ нь тэднийг маань бэлтгэдэг!

Байгалийн баяр хөөрийг хүүхдүүдтэйгээ хуваалцахад зориулан цаг гарга бас тэдэндээ Түүний гайхамшгийн талаар хэлж өг.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com