Төлөвлөгөөний мэдээлэл

Авралын эхлэлЗагвар

Salvation Rise

10-с 3 дахь өдөр

Бидний Агуу Бурхан

"Our Great God"-г сонс, тэгээд дараахыг унш:

Нэг зүйл бүх асуудлуудыг чинь шийдчихдэг ч болоосой хэмээн та найдаж байсан үе таньд байна уу? Бидэнд илүү их мөнгө, илүү их цаг хугацаа эсвэл илүү их хяналт байсан бол бүх санаа зовнил маань арилчих юм шиг бид ихэнхдээ боддог.

Илүү их цалин эсвэл илүү их цаг хугацаа бүхнийг өөрчилж чадахгүй. Бид илүү ихээр хичээж болно, гэвч бидний өөрсдийн хүчин чармайлт бидний амьдралыг бүр мөсөн өөрчилж чадахгүй.

Есүсийг дагах нь чиглэлийг маань өөрчилдөг боловч, бүх асуудлууд маань тэр дороо арилчихна гэсэн үг биш. Есүсийг дагахаар шийдвэр гаргасан өдрийн маргаашнаас нь эхлээд л та хүнд асуудлуудтай тулгарч бас гэм нүгэлтэйгээ тэмцэлдсэн хэвээрээ байх болно. Ялгаа нь гэвэл одоо таньд Есүсээр дамжуулан ялах чадвар байгаа. Бүх асуудлуудын тань дунд Тэрээр таньтай хамт байдаг.

Бидний сул дорой байдлыг Бурхан хараад ерөөсөө гайхдаггүй. Бид тэмцэлдэх болно гэдгийг Тэр мэддэг. Хүнд асуудлуудаа бид өөрсдийнхөө хүчин чармайлтаар бус харин бидний дотор оршдог Бурханы хүчээр ялан дийлэх болно.

Есүс бидэнтэй хамт бас бидний төлөө байдагт бид баттай итгэж болно. Гэмийн эсрэг Тэрээр бидний өмнөөс тулалддаг. Шүүлт эсвэл нүүр бууруулахын оронд Бурхан бидэнд хайр болон халамжаа үзүүлэх болно гэдэгт бид итгэлтэй байж болно, учир нь Тэр биднийг хэзээ ч орхидоггүй.

Өнөөдөр та ямар хүнд асуудлуудтай нүүр тулж байна вэ? Энэ хүнд үед таньд туслахыг Есүсээс гуй.
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Salvation Rise

NewSpring Worship-ийн хамгийн сүүлийн цомогт орсон дуунуудаар нөлөөлөгдсөн Эшлэлүүдэд Авралын эхлэл уншлагийн төлөвлөгөө  онцгойгоор анхаарлаа төвлөрүүлэх болно. Шинэ Христитгэлтнүүдэд зориулагдсан, энэ 10 өдрийн Библи с...

More

Энэ төлөвлөгөөний төлөө NewSpring Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна