Төлөвлөгөөний мэдээлэл

Авралын эхлэлЗагвар

Salvation Rise

10-с 10 дахь өдөр

Agnus Dei

"Agnus Dei"-г сонс, тэгээд дараахыг унш:

Ариун байна гэдэг бол гэм нүгэлгүй бас төгс байхыг хэлдэг. Төгс нэгэн бидний дотор ганц ч байхгүй. Бидний амьдрал төгс бус. Гэр маань төгс бус. Хүүхдүүд маань ч төгс бус. Харин Есүс бол төгс Нэгэн.

Бид Халлелүяа хэмээн дуулах үедээ, "Эзэнийг магтъя" хэмээн хэлж байгаа гэсэн үг. Тэр бол төгс Нэгэн учраас бидний магтаал хүндлэлийг хүлээн авах зохистой Нэгэн. Бидний гэм нүглийн төлөө Өөрийгөө золиослосныхоо төлөө Тэрээр бидний магтаал хүндлэлийг хүлээн авбал зохистой Нэгэн болдог. Есүсийг нас барахаас өмнө хүмүүс гэм нүглийнхээ төлөөс болгон хурга нядладаг байсан. Тэдгээр амьтад буруу зүйл огтхон ч үйлдээгүй: тэд зүгээр л буруугүй буруутан байсан. Хурганы нэгэн адилаар, Есүс бид бүхний гэмийн төлөөх шийтгэлийг Өөртөө үүрсэн.

Есүсийн бидний төлөө хийсэн бас бидний төлөө хийсээр байгаа бүхний төлөө баярлан дуулах үедээ бид ганцаараа дуулдаггүй. Илчлэл 5:12-т, тэд чанга дуугаар,"Нядлуулсан Хурга хүч, баялаг, мэргэн ухаан, сүр хүч чадал, хүндэтгэл, алдар ба магтаалыг авбал зохистой." гэцгээж байлаа, гэсэн байдаг.

Хэдэн мянган жилийн өмнө, бидний өмнөөс золиос болгоно хэмээн Бурхан Өөрийнхөө өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд Өөрийн Хүү, Есүсийг илгээсэн. Тэр үед Бурхан итгэмжит Нэгэн байсан бөгөөд Түүний итгэмжит байдал одоо ч хэвээрээ байдаг. Амьдрал хичнээн үймээн самуунтай мэт санагдах үед ч Бурхан бол Бурхан хэвээрээ байдаг бөгөөд Тэр сайн Бурхан хэвээрээ л байдаг. Бурхан бол сайн Бурхан бөгөөд бүхнийг хяналтандаа авч байгаа гэдгийг мэдсэнээр нөхцөл байдлаа харах хараа тань хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Salvation Rise

NewSpring Worship-ийн хамгийн сүүлийн цомогт орсон дуунуудаар нөлөөлөгдсөн Эшлэлүүдэд Авралын эхлэл уншлагийн төлөвлөгөө  онцгойгоор анхаарлаа төвлөрүүлэх болно. Шинэ Христитгэлтнүүдэд зориулагдсан, энэ 10 өдрийн Библи с...

More

Энэ төлөвлөгөөний төлөө NewSpring Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна