Төлөвлөгөөний мэдээлэл

Харанхуй дахь найдварЗагвар

Hope In The Dark

12-с 5 дахь өдөр

Итгэлээр


Итгэлээр хамгийн анхны алхамаа хий. Бүхэл бүтэн шатыг та харах шаардлагагүй, зүгээр л хамгийн эхний шатаар алх.


-Мартин Люьтер Кинг Жуниор.


Итгэлийн талаар авч үзэх үед, хүлээлтийг авч үзэхгүй байх аргагүй. Си.Эс.Люьисын хэлсэн нь надад үнэхээр таалагддаг: "Хүлээх нь хамаагүй дээр гэж Тэрээр харахаас бусад тохиолдолд үгүй гэсэн хариултыг Бурхан хүлээхтэй хамт байлгадаг." Зөв цагт нь бидэнд юу хамгийн сайн болохыг хийх болно гэдэгт нь бид Бурханд бүрэн итгэж болно.


Хүчээр хүлээх үед маань ч Бурхан бидэнд өгсөн Өөрийнхөө амлалтуудыг бататган улмаар Өөрийнхөө оршихуйн талаар бидэнд сануулах нь элбэг байдаг. Энэ нь магадгүй Түүний Үгээр, шивнэлтээр, хэн нэгэн хүнээр эсвэл Тэр бидэнтэй хамт гэсэн бидний итгэлээр дамжуулан илэрхийлэгдэх боломжтой.


Хэрэв та итгэлээ хүчирхэгжүүлэхийг хүсч байвал Еврей номоос дээр энэ талаар хайх газар гэж байхгүй болохыг би сайн мэднэ. Тэнд, 11-р бүлгээс тэмцэлдсэн, хүлээсэн, итгэлээр амьдарсан, Бурханы амлалтууд биелэгдэхийг нь нүдээр үзсэн хүмүүсийн жагсаалт болох Итгэлийн алдар цуутнуудыг танхимыг олох болно. Итгэхийн аргагүй зүйлсээр-ямар ч боломжгүй мэт замаар явж буй-улмаар Түүний хүчийг улам илүүтэйгээр гэрчлэх үедээ ч хүртэл Бурхантай арай өөр үе шатан дахь дотно харилцаанд орсон хүмүүсийг бид эндээс олох болно.


Итгэлээр, Ноа Бурханд дуулгавартай байж авдарыг барьж, гэр бүлээ аварсан.


Итгэлээр, Абрахам, Сара хоёр хэдийгээр үртэй болох нас бие хэтэрсэн боловч Бурханы тэдэнд амласан Хүүг хүлээн авсан. Итгэлээр, Иосеф Израилийн ард түмнийг аврахын тулд урвалт, боолчлол, худал гүтгэлгүүд, хорилтыг давж гарчээ. Итгэлээр, Бурханы ард түмэн Египетийг орхин явсан бөгөөд Улаан тэнгисийг хоёр хуваагдах үед нь дундуур нь алхан гарсан. Итгэлээр, израильчууд Иерихогийн хэрмийг тойрон алхахад, хэрэм нурж унасан.


Эдгээр хүмүүс төгс хүмүүс байгаагүй-үнэндээ төгс байдлаас маш хол тийм хүмүүс байлаа. Тэдэнд бүгдэд нь л бэрхшээл, эргэлзээ, алдаа, үл итгэл, дутагдал болон сул талууд байсан хэдий ч тэд итгэл дотроо хэзээ ч цөхрөөгүй, Бурханыг тэвчээртэйгээр хүлээсээр иржээ.


Итгэлээр, та үүнийг давж гарах болно.


Энэ талаар бодоод үз: Хэрэв та бүхнийг төгс мэдсэн бол танд итгэл огт хэрэггүй байх байсан. Та зүгээр л өөрийнхөө ойлголтоор амьдрах болно. Итгэлээрээ бус харин өөрийнхөө логикийн дагуу та амьдрах байсан. Гэвч та аливаа зүйлийг ойлгохгүй байх үед энэ нь итгэлээ өсгөх онцгой боломжийг танд олгож байдаг.


Освалд Чамбэрс ингэж хэлжээ, "Тухайн үед танд үл ойлгогдохуйц арга замууд мэт байж болох хэдий ч Бурханы зан чанарт санаатайгаар итгэл хүлээлгэхийг итгэл гэнэ."


Залбирал:Бурхан минь, бүхний учрыг олох гэсэн миний өөрийн хэрэгцээнээс хамаагүй давсан байдлаар Та итгэлийг минь өсгөж өгөх үү?


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Hope In The Dark

Энэ Библи уншлагын төлөвлөгөө нь зовж шаналж буй, яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулагдсан болно. Хэрэв та ямар нэгэн зүйлээ, хэн нэгнээ алдсан эсвэл итгэл тань харуйгүй барагдах гэж байгаа мэт санагда...

More

Life.Church -д энэ төлөвлөгөөг боломжтой болгосонд талархъя. Илүү мэдээллийг: http://craiggroeschel.com-с үз/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна