Харанхуй дахь найдварЗагвар

Hope In The Dark

12-с 7 дахь өдөр

Санах

Бурхан таныг мартсан гэж хэрэв та бодож байгаа бол Бурхан гэж Хэн бэ гэдгийг та мартсан гэсэн үг.

-Нэр нь үл мэдэгдэх нэгэн

Хөндийд байх үедээ, би заримдаа зүгээр л санах хэрэгтэй болдог. Бурхан гэж Хэн бэ гэдгийг мэдэх Тэр Бурхан руугаа би эргэж ирдэг.

Амьдрал ямар хэцүү болохыг ухаарсан, гэсэн хэдий ч Бурхан юу хийсэн болохыг санаж буй магтаалын дуу мэтээр Хабаккук гуравдугаар бүлэг эхэлдэг. Энэ бол хөндийгөөс гарах аян дахь, үнэхээр том, дараагийн хийх алхам юм.

Хабаккук ингэж залбирдаг, "ЭЗЭН, Таны алдрыг би сонссон бөгөөд Би сүрдэн эмээж байна. ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж, Энэ үед тэдгээрийг мэдүүлээч. Хилэгнэлдээ өршөөлөө санаач" (Хабаккук 3:2).

Их сургуульд байсан үедээ, төсөөлөхийн ч аргагүйгээр төөрсөн үедээ, "ХэрэвТа үнэхээр байдаг л юм бол, хэрэв таэндбайгаа бол, ямар нэг зүйлхийгээч"гэж-бараг л Түүнийг эд хав болгон, Есүсийн Нэрээр би залбирснаа сайн санаж байна. Би өвдөг сөгдөхдөө арай өөр хүн байсан бол, би огт өөр хүн болж босч ирсэн.

Тэгээд Бурхан хэрхэн Эмиг миний амьдралд авч ирсэнийг би санаж байна. Би түүнийгээ энхрийлэн хайрладаг бөгөөд тэр минь Бурханаас ирсэн бэлэг байсан бас байсаар ч байгаа.

Мөн охин Кэйти маань төрж байсныг, гурван нас хүрэх гэж байхдаа яг хэрхэн, яг хэзээ хорт ороонги өвсөнд хүрч, улмаар хөлийн улнаасаа толгой хүртлээ туурсаныг нь санаж байна. Тэр үдэш унтахаасаа өмнө охин маань надад ингэж хэлсэн, "Ааваа, би залбирсан учраас Есүс намайг эдгээх болно." Ийм бодол надад төрж байсныг би санаж байна, "Гайхалтай, үнэхээр хөөрхөн шүү миний охин. Гэвч маргааш гэхэд энэ тууралт байсан хэвээр байх юм бол бид яахаа ч сайн мэдэхгүй байна." Маргааш өглөө нь Кэйти манай унтлаганы өрөө рүү үнэхээр их баярласандаа нүв нүцгэн гүйн орж ирээд ингэж хашхирсан, "Хараач, хараач! Тэр намайг эдгээсэн!"-гэснийг нь би санаж байна.

Тууралт нь тэр чигээрээ алга болсон байв.

Эми бид хоёр залуу байхдаа, үйлчлэлээ дөнгөж эхэлж байх үед огт мөнгөгүй байсан үеийг санаж байна. Бид хамтдаа ингэж залбирсан, "Бурхан минь, маргааш бид юу идэхээ мэдэхгүй байна." Маргааш нь бид татварын эргэн төлөлтийн чекээ шуудангаар хүлээж авсан.

Хөндийд байхдаа та юу хийдэг вэ? Бурханы хийсэн бүхнийг та эргэн санадаг.

Тэрээр өмнө нь хийсэн зүйлээ ч бас дахин хийх болно гэдэгт итгээд үзээрэй.

Залбирал:Бурхан минь, ...үеийг би санаж байна.

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Hope In The Dark

Энэ Библи уншлагын төлөвлөгөө нь зовж шаналж буй, яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулагдсан болно. Хэрэв та ямар нэгэн зүйлээ, хэн нэгнээ алдсан эсвэл итгэл тань харуйгүй барагдах гэж байгаа мэт санагдаж байгаа бол Life.Church-ын Пастор Грег Грошелийн "Харанхуй дахь найдвар" номноос авсан энэ төлөвлөгөө нь танд яг хэрэгтэй тэр зүйл тань байж болох юм. Хэрэв та итгэхийг хүсч байгаа хэдий ч хэрхэн итгэхээ сайн мэдэхгүй байгаа бол энэ нь танд зориулагдсан болно.

More

Life.Church -д энэ төлөвлөгөөг боломжтой болгосонд талархъя. Илүү мэдээллийг: http://craiggroeschel.com-с үз/