Есүсийн хамт аялах нь - Лентэд зориулсан 40 өдрийн чимээгүй цагЗагвар

Есүсийн дагалдагч нар Алгасал баярын зоогийг бэлтгэхдээ гурван энгийн зүйлсийш хийсэн талаар бид эшлэлүүдээс уншиж болно. 1. Тэд Есүс рүү очсон. 2. Тэд Есүсээс асуусан. 3. Тэд Есүст дуулгавартай байсан.
Энэхүү Лентийн улиралд гэм зэмгүй Алгаслын хурга болсон Есүсийг дурсан санахдаа бид маш олон зүйлсийг бэлтгэдэг. Гэхдээ бид өөрсдийн нөхцөл байдалд тааруулж бэлдэх гээд байна уу, эсвэл Түүнийхээр үү? Лентийн үеэр бидний бэлтгэл зөвхөн гаднах зан үйлд зориулагдсан уу - эсвэл бид Есүсийг хүлээж, түүнийг сонсож, дуулгавартай дагаж байна уу?
Энэхүү бэлтгэлийн урилалд эхлээд өөрсдийн төлөвлөгөөг орхиж Түүн рүү ир. Түүнийг даруугаар хүлээ. Түүний дууг хоолойг сонс. Мөн, хамгийн чухал зүйл бол, зөвхөн сонсоод зогсохгүй, үгийг хэрэгжүүл. Дагалдагч нар "Алгасал баярын зоогийг бэлтгэхдээ Есүсийн хэлснийг дагуу үйлдсэн". Та бид хэрхэн бэлтгэж байна вэ?
Хэрэгжүүлэх зүйл
Лентэд зориулж би " юунд бууж өгөх" вэ? Энэ нь Бурханы надад ухааруулсан зүйл мөн үү? Миний бэлтгэл гадна талынх байна уу, эсвэл дотоодоосоо юу? Би Бурханыг хүлээж, Түүний нөхцөлөөр Түүн рүү очихдоо бэлэн байна уу?
Хэрэгжүүлэх зүйл
Бурхан Аав минь, Заримдаа Лентийн үеэр тогтсон хэв маяг, зан үйлээсээ эргэх амархан байдаг. Бид маш амархан юу ч бодолгүйгээр нэгээс нөгөө рүү урваж шарваж байдаг. Бид өөрсдийгөө зөвтгөхийн тулд буруутгалаас амархан салахыг хүсдэг. Би энэ Лентээр шинэ алсын хараатай болохын төлөө залбирч байна. Жинхэнэ даруу зүрхээр Таны өмнө очиход надад туслаач. Намайг өөрийн хүслийн дагуу тайрч арчлаач. Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

'Есүсийн хамт аялах нь' бол Матай номын сүүлийн хоёр бүлгээр Есүсийн хамт аялахад бидэнд туслах Библи Уншлагын Төлөвлөгөө юм. Энэ дэлхий дээрх Түүний сүүлийн өдрүүд, энэ нь бидний хувьд ямар утга учиртай зүйл болох дээр бид анхаарлаа төвлөрүүлэхээ больцгоосон. Энэ нь миний хэн болох ба Хэнийх болохыг маань өнөөдөр хэрхэн өөрчилдөг вэ? Бичээс дээр болон Есүсийг таньж мэдэх аяндаа яг хаана байгаа талаараа тунгаан бодоход биднийг хүргэхүйц "хэрэгжүүлэх зүйл" гэсэн асуултуудыг тунгаан бодоход бид цаг гаргах болно.
More