Есүсийн хамт аялах нь - Лентэд зориулсан 40 өдрийн чимээгүй цагЗагвар

Journeying With Jesus - 40 Days Lent Devotional

40-с 1 дахь өдөр

Бид Лентийн чимээгүй цагийг үнэхээр хүлээн авсан нэгэнтэй эхлүүлдэг. Лазар, Март нарын дүү Мариа үүнийг үнэхээр олгосон. Үнэндээ, тэр Есүсийн хөлд үнэтэй тосыг түрхэж байгаад дургүйлхэн болиулах гэж оролдсон дагалдагч нараас илүүг ойлгон ухаарсан байсан юм. Тэр магадгүй Есүс тэдэнтэй тийм ч удаан хамт байхгүй гэдгийг ойлгосон байх. 

Есүсийн үхэлд зориулсан түүний хариу үйлдэл үзэсгэлэнтэй. Тэр Түүнийг хүндэтгэсэн. Дараагийн хүндэтгэлд хэдийг зориулах бол гэж зардлыг тооцоолоогүй үрэлгэн хүндэтгэл. Энэ бол хүндэтгэлтэй, ер бусын, ухаангүй магтаал хүндэтгэл байсан.. Тэр эргэн тойрны хүмүүс юу гэж хэлэх бол гэсэн тэдний буруутгал, шүүлтээс санаа зовоогүй.

Үүний оронд, Тэр Есүс рүү харсан. Тэр бүхий л хараагаа Есүс дээр төвлөрүүлж, эргэн тойрны бүхий л зүйлсийг үл тоон. Тэр хэн ч хараагүй мэт хүндэтгэлийг өргөсөн.

Хэрэгжүүлэх зүйл

Есүсийн загалмай дээрх үхэлд би ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Би Түүнд хүндэтгэл, магтаалын тахил өргөдөг үү?

Найдах зүйл

Тэнгэрлэг Эцэг минь, Үнэнээр бүхий л зүйлээрэй Таныг хүндэтгэхэд надад туслаач. Зөвхөн үгээрээ биш харин Таныг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлахад надад туслаач. Бүлээн магтагч биш, харин сэтгэлийн гүнээс гал халуунаар магтаал хүндэтгэлийг өргөгч болгож өгөөч. Амен. 

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Journeying With Jesus - 40 Days Lent Devotional

'Есүсийн хамт аялах нь' бол Матай номын сүүлийн хоёр бүлгээр Есүсийн хамт аялахад бидэнд туслах Библи Уншлагын Төлөвлөгөө юм. Энэ дэлхий дээрх Түүний сүүлийн өдрүүд, энэ нь бидний хувьд ямар утга учиртай зүйл болох дээр бид анхаарлаа төвлөрүүлэхээ больцгоосон. Энэ нь миний хэн болох ба Хэнийх болохыг маань өнөөдөр хэрхэн өөрчилдөг вэ? Бичээс дээр болон Есүсийг таньж мэдэх аяндаа яг хаана байгаа талаараа тунгаан бодоход биднийг хүргэхүйц "хэрэгжүүлэх зүйл" гэсэн асуултуудыг тунгаан бодоход бид цаг гаргах болно.   

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Сюзан Наржала талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.susannarjala.com