Төлөвлөгөөний мэдээлэл

Бичээсийн үр нөлөөЗагвар

The Impact Of Scripture

15-с 3 дахь өдөр

Бичээс бол амьд.



Ишлэл, сургаал эсвэл Библийг тэр аяар нь хэд дахин уншлаа ч өмнө нь харж байгаагүй цоо шинэ үнэний илчлэл ба ойлголтыг та мэдрэх болно. Өнөөдөр бидэнд шууд хандан ярихын тулд Бурхан Өөрийнхөө бичигдсэн Үгийг ашигладаг. Танд хандан ярих урилгыг Бурханд олгон унших бас судлах цагаа та эхлэх үед нөхцөл байдал, хүнд хэцүү асуудлууд, сэтгэл хөдлөлд тань яг таарсан мэт санагдаж эхлэх агаад сүнсэнд тань гүн нэвчин орж буй мэт санагддаг. Хамгийн сайн найзаасаа маш хувийн, гараараа бичсэн зурвасыг хүлээн авахад мэдрэх баяр хөөрийн адил, Өөрийнхөө хүүхдүүдэд хандаж хайрын захиаг хуудас бүрээр Бурхан бичиж байна гэж төсөөлөөд үзээрэй.



Бурханаас та юуг сонсох хэрэгтэй байна вэ? Түүнээс зүг чигийг та хэрхэн авах хэрэгтэй байна вэ? Түүний Үг илчлэн бас эдгээж болохуйц ямар гомдол, гэм, айдас, ичгүүр эсвэл гэм буруу сүнсэнд тань гүнд нуугдаж байж болох вэ? Өнөөдрийн ишлэлийн тунгаан бодох хэсгийг унших үедээ сүнсийг тань гүн нэвтлэн, танд хандан тодорхой ярих Түүний Үгийн хүчийг зөвшөөрөхийг нь Бурханаас гуйн залбирахад зориулан цаг гаргаарай.



Бурхантай яриарай: Өө Бурхан минь, хамгийн гүн бодлууд ба хүслүүдээ бусдад харуулахаас зүрхээ хамгаалахыг би үнэхээр хичээн зүтгэдэг хэдий ч Таны Үгэнд би өөрийнхөө хүслээр зүрхээ нээж байна. Амьдралд минь Та үгээ хэлээч. Таныг гомдоох ямар нэгэн зүйл надад байгаа бол эдгээрийг илчлээч. Таны Үгийг унших бүрт минь цоо шинэ арга замаар надад хандан яриач гэж би Таныг урьж байна. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Impact Of Scripture

Библийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Эртний ном орчин үеийн хүмүүст юу гэж хэлдэг вэ? Энэхүү Life.Church Библийн Төлөвлөгөө нь бидний өдөр тутмын амьдралд Бичээс ямар үүрэг гүйцэтгэж болохыг мөн Бурханы Үг нь өнөөдөр ч...

More

Энэхүү төлөвлөгөөг Life.Church бүтээсэн бөгөөд Бурханы Үгийг хүлээсээр байгаа хүмүүст Үгийг хүргэх зорилготой Wycliffe Bible Translators (www.wycliffe.org) байгууллагатай хамтран бусад хэл рүү орчуулав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна