ТООЛЛОГО 24:5-7

ТООЛЛОГО 24:5-7 АБ2004

Иаков аа, чиний майхнууд, Израиль аа, чиний сууцнууд ямар үзэсгэлэнтэй вэ! Сунайсан уудам хөндийнүүд мэт, голын хажуугаарх цэцэрлэгүүд мэт, ЭЗЭНий тарьсан зуун настууд мэт, усны дэргэдэх хушнууд мэт. Түүний хувингуудаас ус урсах агаад түүний үр нь их усны дэргэд байж, түүний хаан нь Агагаас илүү өндөр байх бөгөөд түүний хаанчлал нь өргөмжлөгдөх болтугай.