ТООЛЛОГО 24:5-7
ТООЛЛОГО 24:5-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Иаков аа, чиний майхнууд, Израиль аа, чиний сууцнууд ямар үзэсгэлэнтэй вэ! Сунайсан уудам хөндийнүүд мэт, голын хажуугаарх цэцэрлэгүүд мэт, ЭЗЭНий тарьсан зуун настууд мэт, усны дэргэдэх хушнууд мэт. Түүний хувингуудаас ус урсах агаад түүний үр нь их усны дэргэд байж, түүний хаан нь Агагаас илүү өндөр байх бөгөөд түүний хаанчлал нь өргөмжлөгдөх болтугай.
Хуваалцах
ТООЛЛОГО 24 уншихТООЛЛОГО 24:5-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Иаков аа, чиний майхнууд, Израиль аа, чиний сууцнууд ямар үзэсгэлэнтэй вэ! Уудам тэнэгэр тал хөндий мэт, голын хөвөөн дэх цэцэрлэгүүд мэт, ЭЗЭНий тарьсан зуун настууд мэт, усны дэргэдэх хуш модод мэт. Түүний хувингуудаас нь ус урсах агаад түүний үр нь их устай байж, түүний хаан нь Агагаас илүү өндөрт байх бөгөөд түүний хаанчлал нь өргөмжлөгдөнө.
Хуваалцах
ТООЛЛОГО 24 унших