Дуулал 92:1-5
Дуулал 92:1-5 АБ2013
Аяа Хамгийн Дээд Нэгэн, ЭЗЭНд талархлыг өргөн Таны нэрд магтан дуулах нь сайн. Өглөө Таны хайр энэрлийг, Шөнөөр Таны үнэнийг Арван утаст ятга болон босоо ятгаар, Ятгын ая дуугаар тунхаглах нь сайн. Учир нь ЭЗЭН Та үйлсээрээ Намайг баярлуулсан бөгөөд Би Таны гарын бүтээлүүдийг Баясгалантайгаар дуулна. Аяа ЭЗЭН, Таны үйлс хичнээн аугаа вэ! Таны бодлууд гүн гүнзгий юм.

