ДУУЛАЛ 92:1-5
ДУУЛАЛ 92:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Өө, Хамгийн Дээд Нэгэн, ЭЗЭНд талархлыг өргөн Таны нэрд магтан дуулах нь сайн юм. Өглөө Таны хайр энэрлийг, Шөнөөр Таны итгэлтэй байдлыг Арван утаст ятга болон босоо ятгаар, Ятгын ая дуугаар тунхаглах нь ч сайн. Учир нь ЭЗЭН Та хийсэн зүйлсээрээ намайг баярлуулсан бөгөөд Би Таны гарын үйлсийн улмаас баясгалантайгаар дуулна. Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн агуу вэ! Таны бодлууд гүн гүнзгий юм.
ДУУЛАЛ 92:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Аяа Хамгийн Дээд Нэгэн, ЭЗЭНд талархлыг өргөн Таны нэрд магтан дуулах нь сайн. Өглөө Таны хайр энэрлийг, Шөнөөр Таны үнэнийг Арван утаст ятга болон босоо ятгаар, Ятгын ая дуугаар тунхаглах нь сайн. Учир нь ЭЗЭН Та үйлсээрээ Намайг баярлуулсан бөгөөд Би Таны гарын бүтээлүүдийг Баясгалантайгаар дуулна. Аяа ЭЗЭН, Таны үйлс хичнээн аугаа вэ! Таны бодлууд гүн гүнзгий юм.