Дуулал 55:4-8

Дуулал 55:4-8 АБ2013

Миний дотор зүрх минь дэлсэж, Үхлийн айдас намайг нөмөрчээ. Айдас, дагжил надад ирж, Би аймшигт автжээ. “Би тагтаа шиг жигүүртэй ч болоосой! Тэгвэл нисэн одож, амрахсан. Харагтун, алс хол дайжиж, Цөлд хоноглохсон. Села Салхи, шуурга, хуй салхинаас Зугтах газартаа яарахсан” гэж би хэлэв.