Дуулал 55

55
Урвалтын талаарх гомдол
Удирдаачид: утсан хөгжим дээр. Давидын маскил.
1Бурхан, залбиралд минь чих тавиач
Намайг гуйхад бүү нуугдаач
2Намайг анхаараач, надад хариулаач.
Би шаналал дотроо ёолон, үнэхээр үймэрч байгаа нь
3Дайсны дуу хийгээд
Буруутын дарамтаас болсон болой.
Тэд над дээр хөнөөл авчирч
Уурандаа тэд намайг үзэн ядаж байна.
4Миний дотор зүрх минь дэлсэж,
Үхлийн айдас намайг нөмөрчээ.
5Айдас, дагжил надад ирж,
Би аймшигт автжээ.
6“Би тагтаа шиг жигүүртэй ч болоосой!
Тэгвэл нисэн одож, амрахсан.
7Харагтун, алс хол дайжиж,
Цөлд хоноглохсон. Села
8Салхи, шуурга, хуй салхинаас
Зугтах газартаа яарахсан” гэж би хэлэв.
9Би хотод хүчирхийлэл хийгээд тэмцлийг харлаа.
Үймүүлээч, Эзэн, хэлүүдийг нь хутгалдуулаач
10Өдөр, шөнөгүй тэд тэндхийн хэрмэн дээгүүр тойрон явж байна.
Түүн дотор нь ёсон бус ба зовлон бий.
11Түүн дотор нь хорлол бий.
Худал болон мэхлэл гудамжнаас нь үл сална.
12Учир нь намайг доромжилдог нэгэн нь дайсан минь биш.
Тийм байсан бол би тэсэхсэн.
Миний эсрэг өөрийгөө өргөмжилдөг нэгэн нь намайг үзэн ядагч биш.
Тийм байсан бол би түүнээс нуугдахсан.
13Гэвч надтай ижил тэгш хүн,
Миний анд ба дотнын найз минь билээ.
14Бид хамтдаа таатай чуулал хийж,
Бурханы өргөөнд олны дунд алхаж байсан.
15Үхэл тэднийг залгин хоосруулаг
Үхэгсдийн орон уруу амьдаараа яваг.
Учир нь амьдардаг газар нь ч, тэдний дотор ч ёрын муу юм.
16Харин би Бурханыг дуудаж, ЭЗЭН намайг аварна.
17Үдэш, өглөө болон үд дунд ч би үглэн гонгинох бөгөөд
Тэрээр дууг минь сонсоно.
18Миний эсрэг олноороо эгнэсэн тул
Тэрээр тулаанаас амийг минь амар тайвнаар аварна.
19Эртнээс оршигч нэгэн болох
Бурхан сонсоод тэдэнд хариулна Села
Тэд үл өөрчлөгдөх бөгөөд Бурханаас ч эс эмээнэ.
20Өөртэй нь тайван байгчдын эсрэг тэрээр гараа сунгаж,
Тэрээр гэрээгээ зөрчжээ.
21Түүний ам хэл цөцгийн тосноос ч ялдам байсан,
Харин зүрхэнд нь дайсагнал байв.
Үгс нь чидун тосноос ч уян зөөлөн байсан,
Гэвч тэд илд сугалсан байв.
22Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг түшин тэтгэнэ.
Зөвтийн ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй.
23Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана.
Цуст, мэхлэгч хүмүүс өдрүүдийнхээ хагаст ч хүрэхгүй.
Харин би Танд итгэх болно.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 55: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна