Дуулал 51:14-19
Дуулал 51:14-19 АБ2013
Бурхан, авралын минь Бурхан, Намайг цус урсгалтаас авраач. Хэл минь Таны зөвт байдлыг дуулна. ЭЗЭН, уруулыг минь нээгээч. Ам минь Таны магтаалыг тунхаглана. Учир нь Та тахилд баярлахгүй. Тийм бишсэн бол би түүнийг өргөхсөн. Та шатаалт тахилыг таалахгүй. Бурханы авах тахил нь эмтэрсэн сүнс юм. Эмтэрсэн, гэмшсэн зүрхийг Бурхан Та жигшихгүй. Өөрийн тааллаар Сионд сайныг үйлдээч. Иерусалимын хэрмийг барьж босгооч. Тэгэхэд Та зөвт тахилуудад, Шатаалт тахил ба Бүтэн шатаалт тахилд баярлана Тахилын ширээн дээр тань Залуу бухнууд тахигдана.