Дуулал 105:1-10
Дуулал 105:1-10 АБ2013
Аяа, ЭЗЭНд талархлыг өргөн Алдар нэрийг нь дуудан Ард түмний дунд үйлсийг нь мэдүүлэгтүн. Түүнд дуулж, Түүнд магтуу дууг дуулагтун. Түүний бүх гайхамшгуудыг яригтун. Түүний ариун нэрд алдар байг. ЭЗЭНийг эрэлхийлэгчийн зүрх баясах болтугай. ЭЗЭНийг хийгээд Түүний хүч чадлыг эрэлхийлэгтүн. Түүний нүүр царайг үргэлж хайгтун. ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг, Түүний тэмдгүүд болон Түүний амнаас гарах шүүлтүүдийг санагтун. Түүний зарц Абрахамын үр удам, Түүний сонгосон хүмүүс, Иаковын хөвгүүд ээ! Тэр бидний Бурхан ЭЗЭН. Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна. Мянга мянган үеийнхэнд Тушаасан үг, гэрээгээ Тэрээр мөнхөд санадаг. Абрахамтай тогтоосон гэрээ, Исаакт өгсөн амлалтаа Иаковт зарлиг, Израильд мөнхийн гэрээ болгож баталсан юм.





