ДУУЛАЛ 105:1-10
ДУУЛАЛ 105:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭНд талархлыг өргөж, Түүний нэрийг дуудагтун. Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн. Түүнд дуу, Түүнд магтан дуулагтун. Түүний бүх гайхамшгуудын тухай тунхагла. Түүний ариун нэрээр сайрх. ЭЗЭНийг эрэн хайгчдын зүрх баяртай байх болтугай. ЭЗЭНийг хийгээд Түүний хүч чадлыг эрэлхийлэгтүн. Түүний нүүр царайг үргэлж хайгтун. Түүний үйлдсэн гайхамшгуудыг нь, Түүний гайхамшигт юмс болоод Түүний амнаас гарах шүүлтийг санагтун. Абрахамын үр удам, Түүний зарц, Иаковын хөвгүүд, Түүний сонгосон хүмүүс ээ! Тэр бол бидний Бурхан ЭЗЭН юм. Түүний шүүлтүүд бүх дэлхийд байдаг. Тэр Өөрийн гэрээг буюу Мянган үеийнхэнд Өөрийн тушаасан үгийг мөнхөд санасан. Энэ бол Абрахамтай Түүний байгуулсан гэрээ болон Исаакт тавьсан Түүний тангараг юм. Тэгээд Тэр түүнийг Иаковд тогтоол болгон, Израильд мөнхийн гэрээ болгон баталсан юм.
ДУУЛАЛ 105:1-10 Ариун Библи 2013 (АБ2013)
Аяа, ЭЗЭНд талархлыг өргөн Алдар нэрийг нь дуудан Ард түмний дунд үйлсийг нь мэдүүлэгтүн. Түүнд дуулж, Түүнд магтуу дууг дуулагтун. Түүний бүх гайхамшгуудыг яригтун. Түүний ариун нэрд алдар байг. ЭЗЭНийг эрэлхийлэгчийн зүрх баясах болтугай. ЭЗЭНийг хийгээд Түүний хүч чадлыг эрэлхийлэгтүн. Түүний нүүр царайг үргэлж хайгтун. ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг, Түүний тэмдгүүд болон Түүний амнаас гарах шүүлтүүдийг санагтун. Түүний зарц Абрахамын үр удам, Түүний сонгосон хүмүүс, Иаковын хөвгүүд ээ! Тэр бидний Бурхан ЭЗЭН. Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна. Мянга мянган үеийнхэнд Тушаасан үг, гэрээгээ Тэрээр мөнхөд санадаг. Абрахамтай тогтоосон гэрээ, Исаакт өгсөн амлалтаа Иаковт зарлиг, Израильд мөнхийн гэрээ болгож баталсан юм.


