Марк 7:31-37
Марк 7:31-37 АБ2013
Есүс дахин Тирийн дүүргээс явж, Сидоныг дайран Декаполь дүүргийн Галил нуур уруу очив. Тэд дүлий, хэл ярианы согогтой хүнийг Түүнд авчраад дээр нь гараа тавихыг Есүсээс гуйжээ. Есүс тэр хүнийг хурсан олноос зайдуу ганцааранг нь аваачаад, хуруугаа чихэнд нь хийж, нулимаад хэлэнд нь хүрэв. Есүс тэнгэр өөд ширтэн санаа алдаад, түүнд —Еффата буюу «Нээгд» гэж тушаасанд өнөөх хүний сонсгол нь нээгдээд, хэлний нь согог арилж, зөв ярих болов. Хэнд ч хэлж болохгүйг Тэр тэдэнд тушаасан боловч Түүнийг хорих тусам тэд улам бүр зарлаж байлаа. Тэд —Түүний үйлдсэн болгон сайн ажээ. Тэр дүлийг ч сонсголтой болгож, хэлгүйг ч ярьдаг болголоо хэмээн ярилцаж, үнэнхүү гайхаж байв.