МАРK 7:31-37
МАРK 7:31-37 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүс дахин Тирийн дүүргээс явж Сидоныг дайран Декапол дүүрэгт байдаг Галил нуур уруу очив. Хүмүүс Түүн уруу дүлий, талтираа хэлтэй хүнийг авчирч түүний дээр мутраа тавиач гэж Есүсээс гуйжээ. Есүс тэр хүнийг хурсан олноос зайдуу ганцааранг нь аваачаад, хуруугаа чихэнд нь хийж, нулимаад хэлэнд нь хүрэв. Есүс тэнгэр өөд ширтэн гүн санаа алдаад, түүнд —Еффата буюу «Нээгд» гэж тушаасанд, өнөөх хүний чих нь онгойж, хэлний нь согог арилж, зөв ярих болов. Хэнд ч ярьж болохгүйг Тэр тэдэнд тушаасан боловч Түүнийг хорих тусам тэд улам бүр зарлан түгээж байлаа. Тэд —Тэр бүгдийг сайнаар үйлдсэн. Тэр дүлийг сонсголтой болгож, хэлгүйг ярьдаг болголоо хэмээн ярилцаж үнэнхүү гайхаж байв.
МАРK 7:31-37 Ариун Библи 2013 (АБ2013)
Есүс дахин Тирийн дүүргээс явж, Сидоныг дайран Декаполь дүүргийн Галил нуур уруу очив. Тэд дүлий, хэл ярианы согогтой хүнийг Түүнд авчраад дээр нь гараа тавихыг Есүсээс гуйжээ. Есүс тэр хүнийг хурсан олноос зайдуу ганцааранг нь аваачаад, хуруугаа чихэнд нь хийж, нулимаад хэлэнд нь хүрэв. Есүс тэнгэр өөд ширтэн санаа алдаад, түүнд —Еффата буюу «Нээгд» гэж тушаасанд өнөөх хүний сонсгол нь нээгдээд, хэлний нь согог арилж, зөв ярих болов. Хэнд ч хэлж болохгүйг Тэр тэдэнд тушаасан боловч Түүнийг хорих тусам тэд улам бүр зарлаж байлаа. Тэд —Түүний үйлдсэн болгон сайн ажээ. Тэр дүлийг ч сонсголтой болгож, хэлгүйг ч ярьдаг болголоо хэмээн ярилцаж, үнэнхүү гайхаж байв.