МАРK 10:13-16
МАРK 10:13-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхийн тул Түүн уруу хүүхдүүдээ авчирч байлаа. Харин шавь нар тэднийг зэмлэв. Есүс үүнийг хараад, уурлаж шавь нартаа —Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр. Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм. Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хэн боловч тэнд орохгүй гэж айлдлаа. Есүс хүүхдүүдийг тэвэрч, тэдэн дээр мутраа тавиад ерөөв.
МАРK 10:13-16 Ариун Библи 2013 (АБ2013)
Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхээр Түүнд авчирсанд шавь нар тэднийг зандарчээ. Есүс хараад зэвүүцэж, тэдэнд —Хүүхдүүдэд зөвшөөрч, Тэднийг Над дээр ирэхийг нь бүү хоригло. Учир нь Бурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм. Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хүн тийш ер орохгүй гэжээ. Есүс хүүхдүүдийг тэвэрч, тэдэн дээр гараа тавиад ерөөв.