Матай 15:17-20

Матай 15:17-20 АБ2013

Амаар орох алив зүйл гэдсэнд ороод, жамаараа гадагш арилдгийг ойлгохгүй байна уу? Харин амнаас гарах зүйлс нь зүрхнээс гарч, энэ нь хүнийг бузарладаг. Зүрхнээс ёрын бодол, аллага, завхайрал, садарлал, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг гардаг. Эдгээр нь хүнийг бузарладаг. Харин гараа угаалгүй идэх нь хүнийг эс бузарлана гэжээ.