Матай 15

15
Ахмадын заншил
(Мк 7:1–13)
1Тэгтэл Иерусалимаас фарисайчууд ба хуулийн багш нар Есүс дээр ирж
2Яагаад Таны шавь нар ахмадын ёс заншлыг зөрчинө вэ? Тэд талх идэхдээ гараа угаахгүй юм гэцгээхэд 3Тэр хариуд нь тэдэнд
—Яагаад та нар бас ёс заншлынхаа төлөө Бурханы тушаалыг зөрчинө вэ? 4Бурхан “Эцэг, эхээ хүндэл”, “Эцэг, эхээ хараагч нь үхэх ёстой” гэж айлдсан.#Гэт 20:12, 21:17; Дх 5:16; Лев 20:9 5Гэтэл та нар “Хэн эцэгтээ эсвэл эхдээ «Танд хэрэг болох байсан зүйлээ би Бурханд өргөсөн» гэж хэлнэ, 6тэр нь эцгээ эсвэл эхээ хүндлэх хэрэггүй” гэдэг.#15:6 ЗБ-т эх эцгээ Та нар ийнхүү ёс заншлынхаа төлөө Бурханы үгийг хөсөрдүүлсэн. 7Хоёр нүүртнүүд ээ, Исаиа та нарын тухай эш үзүүлэн, сайн онож хэлэхдээ
8“Энэ ард түмэн Намайг
уруулаараа л хүндэлдэг.#Иса 29:13 (LXX)
Гэвч зүрх нь Надаас
алс хол байдаг.
9Тэд хүний тушаалыг
сургаал мэт зааж,
Харин Надад дэмий мөргөдөг” гэсэн гэв.
Бузарладаг зүйлс
(Мк 7:14–23)
10Тэрээр хурсан олныг дуудаад, тэдэнд
—Сонс бас ухаар. 11Аманд орсон юм хүнийг эс бузарлана. Харин амнаас гарч буй нь хүнийг бузарлана гэхэд 12шавь нар нь ойртож очоод, Түүнд
—Энэ үгсийг тань сонсоод фарисайчууд бүдрэн унтууцсаныг Та мэдэв үү? гэжээ. 13Харин Есүс хариуд нь
—Тэнгэрлэг Эцэгийн минь тариагүй алив ургамал үндсээрээ сугалагдана. 14Тэднийг орхи. Тэд сохруудын сохор удирдагчид юм. Сохор нь сохортоо газарчилбал хоёул нүхэнд унах болно#Лк 6:39 гэхэд 15Петр Түүнд
—Энэ сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаач гэсэнд 16Тэр
—Та нар ч бас ойлгохгүй хэвээр байна уу? 17Амаар орох алив зүйл гэдсэнд ороод, жамаараа гадагш арилдгийг ойлгохгүй байна уу? 18Харин амнаас гарах зүйлс нь зүрхнээс гарч, энэ нь хүнийг бузарладаг.#Мт 12:34 19Зүрхнээс ёрын бодол, аллага, завхайрал, садарлал, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг гардаг. 20Эдгээр нь хүнийг бузарладаг. Харин гараа угаалгүй идэх нь хүнийг эс бузарлана гэжээ.
Канаан эмэгтэйн итгэл
(Мк 7:24–30)
21Есүс тэндээс явж, Тир, Сидон хавьд ирэв. 22Үзэгтүн, нэгэн канаан эмэгтэй тэр мужаас ирж
—Эзэн, Давидын Хүү, намайг өршөөгөөч. Охинд минь чөтгөр айхтар шүглэчихлээ гэж орилов. 23Харин Есүс түүнд нэг ч үг хариулсангүй. Тэгтэл шавь нар нь ирээд, Түүнээс
—Түүнийг явуулаач. Тэр эмэгтэй араас маань орилсоор байна шүү дээ гэж гуйв. 24Гэтэл Есүс
—Би зөвхөн Израилийн гэрийн алдагдсан хоньдод илгээгдсэн юм гэсэн 25боловч өнөөх эмэгтэй ирээд, Түүний өмнө мөргөж
—Эзэн, надад туслаач гэхэд 26Есүс
—Хүүхдүүдийн талхыг авч, нохдод хаях нь сайн биш ээ гэв. 27Харин тэр
—Тийм ээ, Эзэн. Гэвч ноход ч эздийнхээ ширээнээс унасан үйрмэгийг иддэг шүү дээ гэсэнд 28Есүс
—Эмэгтэй, итгэл чинь агуу юм. Хүссэнээр чинь болог гэхэд охин нь тэр цагт эдгэрчээ.
Олон хүнийг эдгээв
29Тэгээд Есүс тэндээс явж, Галил нуурын хавьд ирээд, ууланд гарч тэндээ суув. 30Маш олон хүн Түүн дээр доголон, тахир дутуу, сохор, хэлгүй бас өөр олон хүнийг авч ирээд хөлд нь тавилаа. Тэр тэднийг эдгээв. 31Хэлгүйчүүд ярихыг, тахир дутуучууд эрүүл болохыг, доголонгууд явахыг, сохрууд харахыг хурсан олон үзээд гайхан, Израилийн Бурханыг алдаршуулав.
Дөрвөн мянган эрийг хооллов
(Мк 8:1–10)
32Есүс шавь нараа дуудаад, тэдэнд
—Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Учир нь тэд Надтай хамт гурван өдөр байж, ямар ч идэх юмгүй болжээ. Би тэднийг өлөн зэлмүүн явуулмааргүй байна. Тэд замдаа сульдаж унах вий гэхэд 33шавь нар нь Түүнд
—Бид энэ зэлүүд газар ийм олон хүнийг цатгах талх хаанаас авах билээ? гэсэнд 34Есүс
—Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд
—Долоо, бас хэдэн жижиг загас байна гэлээ. 35Тэр хурсан олонд газар суухыг тушаагаад, 36долоон талх мөн загасыг авч талархал өргөн хувааж шавь нартаа өгөхөд шавь нар нь хурсан олонд тараан өгчээ. 37Бүгд идэж цадаад, үлдсэн цөвдлийг цуглуулахад долоон сагс дүүрэв. 38Эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна дөрвөн мянган эрс идсэн юм. 39Тэгээд хурсан олныг явуулаад, Тэр завинд сууж Магаданы нутагт ирэв.

Одоогоор Сонгогдсон:

Матай 15: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна