Лук 13:1-8

Лук 13:1-8 АБ2013

Тэр үед хэдэн хүн ирж, Пилат галилчуудын цусыг тахилуудтай нь хольсныг Түүнд өгүүлжээ. Есүс тэднээс —Тэд бусад бүх галилчуудаас илүү нүгэлтнүүд байсан тул тийнхүү зовсон гэж та нар бодно уу? гээд, Үгүй, Би та нарт хэлье. Үл гэмших аваас бүгд л үүний адил мөхнө. Эсвэл Силоамын цамхаг унахад үхсэн тэдгээр арван найм нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртнүүд байсан гэж та нар бодно уу? Үгүй, Би та нарт хэлье. Үл гэмших аваас бүгд л үүний адил мөхнө гэв. Тэр ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. —Нэгэн хүн усан үзмийн талбайдаа инжрийн мод тарьжээ. Өнөөх хүн тэр модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Тэгээд цэцэрлэгчид “Хараач, гурван жилийн турш би ирж энэ модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Түүнийг огтолж хая! Энэ мод юунд газрыг дэмий эзлэх ёстой гэж?” гэхэд нь цэцэрлэгч “Эзэнтэн, энэ жилдээ бас азная. Би хөрсийг нь сийрэгжүүлж, бордъё.

Лук 13:1-8 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна